“Бүрэгхангайн хурд-2013” хаврын бүсийн уралдааны цуваа

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 19 -нд

Булган аймгийн хаврын бүсийн “Бүрэгхангайн хурд-2013” уралдаан хаврын тэргүүн сарын шинийн таванд Бүрэгхангай сумын төвд зохион байгуулагдаж, уяа сойлго жигдэрсэн 73 хурдан азарганы уралдаанаар эхэлсэн юм.
Азарга - 73
1. Булган аймгийн Дашинчилэн сумын харьяат, сумын Алдарт уяач Ш.Ганболдын хүрэн халзан
2. Булган аймгийн Дашинчилэн сумын харьяат, сумын Алдарт уяач Д.Зоригоогийн бор
3. Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Эрдэнэтулгын хүрэн
4. Булган аймгийн Баяннуур сумын Алдарт уяач Ж.Бадамын хээр
5. Булган аймгийн Орхон сумын аймгийн Алдарт уяач Б.Батсайханы салхин саарал айргийн тавд тус тус хурдаллаа.
Их нас - 88
1. Төв аймгийн Цээл сумын уяач Баярхүүгийн хар
2. Орхон аймгийн Жаргалант сумын уяач Батмөнхийн хээр
3. Төв аймгийн Заамар сумын уяач Энхтүвшингийн саарал
4. Ховд аймгийн Мөст сумын МУ-ын Манлай уяач Мөнхтөрийн бор
5. Хэнтий аймгийн Галшар сумын уяач Түмэнбаярын хонгор
Соёолон - 78
1. Төв аймгийн Баянжаргалан сумын уяач Баяржавхлангийн сартай зээрд
2. Төв аймгийн Баянжаргалан сумын уяач Б.Саранхүүгийн хонгор
3. Булган аймгийн Баянннуур сумын уяач З.Ганбатын зээрд
4. Булган аймгийн Гурванбулаг сумын уяач Равжирын саарал
5. Төв аймгийн Заамар сумын уяач Энхболдын цавьдар айргийн таваар хурдлан унасан хүүхэд, уясан эздээ баярлууллаа.

Б.Ууганбаяр

 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна