Амгаа эхнэрээ “уяна”

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 19 -нд

Өдгөө тав дахь жилдээ болж байгаа “Universe best songs” наадам удаагүй байна.  Дуулахын хүслээр жигүүрлэсэн залуусын хүсэн хүлээдэг наадам болоод байгаа энэ тэмцээнд “Нисванис”-ын Амгаагийн эхнэр оролцож байгаа аж. Нэгдүгээр шатанд тэнцсэн урт үс, уранхай жинстэй эрхмийн эхнэрээс дараагийн удаад илүү юм  харна гэдгээ Ухнаа гавьяат дуулгана билээ. Амгаагийн эхнэр гэдгийг нь мэдсэн  зарим нэгэн сониуч нөхөд “Сэтгэлээ сэрээддэг” Нисванисын стилтэй дуу дуулах байх гэж хүлээж байтал тэс өөрөөр “уянгалах” нь тэр.  Ямартаа ч алтны дэргэдэх гууль шарлана гэгчээр Амгаагийн эхнэр дуулаад үзэхээр шийджээ. Мэдээж дасгалжуулагч нь дэггүй Амгаа болж таарч байгаа  гэнэ.


П.Ундраа

 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна