Говь-Сүмбэрийн шинэ Алдартууд

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 19 -нд

Говьсүмбэр аймгийн морин спорт уяачдын холбооны тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр шинээр аймгийн Алдарт уяач цолны болзлыг хангасан эрхмүүдийн нэрсийг Засаг даргадаа өргөн барьсан тухай бид өмнө нь мэдээлсэн. Хурдан морь уях сойх үйлсэд амжилт гарган, уясан хүлгэдээ хурдлуулан нутгийн наадмын дэвжээг чимж буй Сүмбэр сумын уяач  Д.Энхтайван, Д.Отгонсүрэн нар XVII жарны Тийн ялгуусан хэмээн усан могой жилийн сар шинийн босгон дээр аймгийн Алдарт уяач цолоо гардан авлаа. Мөн түүнчлэн тус аймгийн уугуул Ж.Хүрэлбаатар Монгол улсын сайн малчнаар тодорсон баяраа нутгийн зон олонтойгоо хуваалцахаар хаврын тэргүүн сарын шинийн гурванд азарга, их насны морьдын уралдааныг Сүмбэр сумын нутаг дахь Малхын талд зохион байгуулжээ. 

Г.Шүрэнчулуун

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна