3-р сарын 3 болтол Төв аймагт уралдаан болохгүй

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 16 -нд

Билгийн тооллын XVII жарны “Тийн ялгуусан” хэмээх усан могой жилийн хаврын тэргүүн сар гараад удаагүй байна.  Хаврын урь орсон энэ өдрүүдэд хурдан морины хорхойтнуудын тэсэн ядан хүлээдэг уралдаан нь тухайн жилийн өнгийг тодорхойлох “Дүнжингаравын хурд”  байдаг билээ. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Монголын морин спорт уяачдын холбооны санал санаачилгын дагуу зохион байгууллагддаг энэхүү уралдаан энэ жил гуравдугаар сарын 3-нд Цагаан хөтөлд болохоор төлөвлөгджээ. Энэхүү шийдвэртэй холбоотойгоор Төв аймгийн Засаг даргын захирамж гарсан байна. Уг захирамжаар ММСУХ-ноос санаачлан зохион байгуулдаг Дүнжингаравын хурд  болох хүртэл Төв аймгийн нутаг дэвсгэр дээр хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байхыг анхааруулжээ. Тийм болохоор тус аймагт  болох уралдаанууд тодорхойгүй хугацаагаар хойшлоод байгаа ажээ.

П.Ундраа 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна