“Уран цоллооч” тэмцээн болно

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 16 -нд

Дэлхийн нүүдэлчин монголчуудын үндэсний их өв, ардын язгуур урлагийн салшгүй нэг хэсэг болох хурдан морины уралдааны морь цоллох эрхэм сайхан төрлийг хүүхэд, залуусын дунд түгээн дэлгэрүүлэх, сурталчилах, өв залгамжлуулах зорилгоор аймаг, сум орон нутгийг хамарсан “Уран цоллооч” тэмцээнийг аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, аймгийн МСУХолбоотой хамтран зохион байгуулна. Тэмцээн нь цаашид 2 жил тутамд уламжлал болгон зохион байгуулагдах ба энэ удаад 13-18 нас, 18-25 нас гэсэн 2 ангилалд явагдах юм. Тэмцээний мэдүүлгийг 2013.03.16-ны Бямба гарагт 14.00 цагт ХГБХХ-ын урлагийн танхимд болох техникийн зөвлөгөөнд авах ба баталсан удирдамжийг бүх сумдад болон Хэрлэн сумын ЕБС-ууд, их дээд сургуулиудад хүргүүлээд байна.

О.Баярбат

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна