Дуучин О.Баянмөнх “Баавартай эр”

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 15 -нд

СУИС-ийг дуурийн дуулаачийн мэргэжлээр төгссөн дуучин Отгойн Баянмөнхийн “Хайрын дуу”, “Анхны болзоо”, “Буурлын нутаг″, МУГЖ С.Жавхлан, Бат-Эрдэнэ, дуучин Чулуунбаатар нартай хамтран дуулсан “Анд нөхдийн дуу” зэрэг олон дуу бий. Энэ дундаас “Анд нөхдийн дуу”, “Адуун тэнгэртэй аав″, “Монгол бvсгvй″, “Сэтгэлийн гэрэл”, “Их аварга”, “Наран доторх наадам”, “Омогшил” зэрэг нь түүний уран бүтээлчийн зиндааг тодорхойлдог гэж мэргэжил нэгт нөхөд нь ярьдаг юм билээ. Одоогоос таван жилийн өмнө “Хөх Монголын хүчтэнүүд” нэртэй анхны цомгоо гаргаж, тухайн ондоо “Омогшил” нэртэй анхны тоглолтоо Монгол бөхийн өргөөнд тавьж байсан өнгөрсөн жил “Бид мартаагүй″ хоёр дахь бие даасан тоглолтоо хийсэн юм. Харин энэ удаад хоймор нутгийн хүү “Баавартай Монгол эр хүн”-ийг ийнхүү магтан дуулсан байх ажээ.
...Аагтай цайгаа тухлаж амталсан
Адууныхаа дэлэн дээр хиймороо бадраасан
Ассан гал шиг бадамлаж явсан
Аагтай баавартай монгол эр хүн дээ...

П.Ундраа


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна