Дорнод аймгийн Алдарт уяачид дөрвөөр нэмэгдэв

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 14 -нд

Дорнод аймгийн Морин спорт, уяачдын холбооны Тэргүүлэгчдийн  2013 оны анхдугаар хуралдааны шийдвэрээр хурдан морь уяж сойх эрдэм ухаанд суралцан  гарамгай амжилт гаргаж аймгийн баяр наадмаас олон айраг түрүү хүртсэн доорхи нэр бүхий уяачдад “Аймгийн Алдарт уяач” цол  олгуулахаар Аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчид өргөн мэдүүлснийг батламжилж 2013 оны 02 сарын 09 –ний бямба гарагийн морин цагт аймгийн ЗДТГ-н хурлын танхимд гардууллаа.
1. Хэрлэн сумын харьяат Содномдаржаагийн Ганбаатар
2. Хэрлэн сумын харьяат Бизьяагийн Доржсүрэн
3. Булган сумын харьяат Дашдоржийн Ядамсүрэн
4. Цагаан-Овоо сумын харьяат Өлзийтогтох нар хөлдөлмөр бүтээлээ үнэлүүлэн эрхэм алдар цолыг хүртсэн бол мөн үеэр Хэрлэн сумын харьяат өндөр настан, аймгийн Алдарт уяач Цэрэнтогтохын Дорждэрэмийг Аймгийн Тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасан байна.
Эрхэм уяачидаа усан могой жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байж алтан туурайтын буян өнө мөнхөд ивээж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

                                                                                                         Аймгийн МСУХ-ны НБДарга Б.БАТСАЙХАН

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна