Яруу найрагч Н.Баянмөнхийнх бүл нэмнэ

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 14 -нд

Дуучин Чинболор, Энхмэнд нарын хамтран дуулсан олон сайхан дуунууд бий. Харамсалтай нь дуэтүүд нэг  их удалгүй өөр өөрийн мөрийг хөөн одсон билээ. Дуучин бүсгүй яруу найрагч залуугийн өрхийг татаж, цайг чанах болсноосоо хойш эрчимтэй уран бүтээл хийхээ байсан гэх шүүмжлэлд өртөөд багагүй хугацаа өнгөрч байна. Сонсохнээ сураг алдарсан Энхмэнд удахгүй хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлэх гэж байгаа аж.
Энд нэмж сонирхуулахад түүний нөхөр яруу найрагч Н.Баянмөнх хүүхэд байхын л малд нүдтэй хүү явсан гэдэг. Түүний өвөө Авирмэд, өвөөгийнх дүү Мааманхүү нар аймаг сумандаа нэртэй, Алдарт уяачид  гэж байгаа. Тийм ч болохоор их ажлынхаа хажуугаараа Баянмөнх адуу мал гээд үе үехэн хөдөө тийш хүлгийн жолоо залчихдаг нэгэн. Наймдугаар ангиа төгсөөд малчин болно хэмээн өвөөгийнхөө магнайг хагартал баярлуулж, харин аав ээжийнхээ нүдийг орой дээр нь гаргах шахаж байсан “том толгой” гэх. Тэгэхэд өвөө нь баярлахдаа мотоцикль, гэр орон, адуу мал, эмээл хазаар зэхээд амжсан ч ээж нь "дийлж" аравдугаар ангид орж байсан тухайгаа хуучилсан нь бий.


П.Ундраа


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна