Төрийн түшээдийн сар шинийн гоёо

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 13 -нд

Билгийн тооллын XVII жарны “Тийн ялгуусан” хэмээх харагчин усан могой жилийн хаврын тэргүүн сар гарлаа. Хүн бүхэн л өөртөө хүсдэг хамгийн сайн сайхан бүхнийг бэлгэшээн ирэх жилийнхээ өнгийг тольддог. Энэ өдрүүдэд хамгийн сайхан хувцсаа өмсөж, ерөөлийн бэлгэшээлт үгсийг хэлцэн, ахмад буурлуудадаа хүндэтгэл үзүүлж байна. Төрийн тэргүүд  настан буурлуудаа төрийнхөө ордонд хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн нь олны сэтгэлд ихэд нийцэв. Хөөрөг зөрүүлэн мэнд мэдэж, айлчлан ирж буй усан могой жилийн өнгийг хэлэлцэх төрийн түшээдийн гоёл ч сониуч нөхдийн анхаарлыг татдаг нь нууц биш.  Нэгэнтээ ший янгуунд тоглох гэж байгаа мэт  хэмээн шүүмжлэлд өртөөд авдаг байсан гишүүдийн гоёо жил ирэх тусам энгийн  болж байгааг эндээс төвөггүй харж болохоор ажээ.

П.Ундраа


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна