Өсөхөө аваргын "өөр дэвжээ"

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 07 -нд

Буур Жамъян аваргын зээ хүү Өсөхөө аварга үндэсний бөхөөс гадна шагайн харваанд нугасгүй нэгэн. Идэр есийн хүйтэн тачигнасан өвөл  мөсөн шагайныхан халуун бүлээрээ цуглан нааддаг болоод багагүй хугацаа өнгөрч байгаа билээ.  Жил бүр уламжлал болон явагддаг энэ харвааг аварга алгасддаггүй бөгөөд “хатуухан самар” болохыг нь  шагайчид өөр хоорондоо ярилцах нь бий. Ер нь Архангайн Батцэнгэлийнхэн хүүхэд хөгшидгүй мөсөн шагайн харваандаа гаргуун улс гэлцдэг. Шагайчид ийнхүү мөсөн харваагаар жилдээ нэг хийморио сэргээгээд авдаг тэвчээртэй “тамирчид”  бололтой. Энэ нь фото зургийн хальснаа ийнхүү буусан байх ажээ.  

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна