“Улиастайн хурд-2013” уралдаан 2-р сарын 18-нд болно

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 06 -нд

XVII жарны Тийн ялгуусан хэмээн усан могой жилийн хаврын тэргүүн сарын уралдаануудын товыг бид цувралаар танилцуулсаар байгаа. Очирваань шүтээнт Завхан нутгийн усан могой жилийн анхны уралдаан шинийн наймны билэгт сайн өдөр Улиастай хотноо зохион байгуулагдана. Тус аймгийн морин спорт уяачдын холбооноос зохион байгуулдаг уламжлалт дээд гурван насны морьдын уралдаан аймгийн  наадмын статустайд тооцогддог бөгөөд энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бид хүргэх болно.
А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна