Д.Болдын сайн нөхөр

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 06 -нд

Рок попын хөдөлмөрч эрхмүүдийн нэг болох дуучин Д.Болд сар шинийн өмнөхөн “Монгол поп 2” цомгоо гаргаад байгаа билээ. Сүүлийн жилүүдэд Монгол попоор амьсгалах болсон тэрээр Сараа гавьяатын спонсороор энэ жил ажиллах  аж. Хайртай уран бүтээлчдээсээ ямагт л шинэ содон бэлэг  авахыг хүсч байдаг тэдний фенүүд энэ удаад рок попын акулуудын хамтын бүтээлийг хүлээгээд эхэлсэн сурагтай. Түүнчлэн  2013 онд 18 нас хүрч байгаа “Камертон”-чууд ч 17 дахь цомгийнхоо ажилд ороод байгаа дуулдана билээ. Хувь хувьсгалын ажлаа хойш тавин залуус уран бүтээлдээ шимтэх болсон  ба ээлжит тоглолтоо  хийхээр төлөвлөжээ. Энэ мэт их ажилдаа ороод байгаа ч дуучин Болд хайртай гэр бүлийнхэн, найз нөхөд бас хайртай нохой Жагартаа  заавал цаг гаргадаг. Түүний нохой Жагарыг Болдын фенүүд ч андахаа байсан гэнэ лээ. 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна