“Этнек” эзэгтэй

Санжаадорж
2013 оны 2-р сарын 06 -нд

"Шуранхай" хамтлагийн дуучин Г.Эрдэнэчимэг цагтаа миссийн титэм тэргүүндээ залж явсан азтай нэгэн. Тэсийн голын унага, тэрхийн голын хүүхэн гэдэгчлэн арын хангайнхан хүүхний сайхнаараа алдартай. Дуучин бүсгүй ч арын хангайн энэ үг үнэн болохыг төвөгггүй харуулаад амжсан нь энэ байлаа. Харин Жавхлан гавьяатын гэргий болсноос хойш  “орчин цагийн амьдралыг огоорох” болж,  өнөө миссийн титэм,  урлагийн тайз, этнек стилийн дуунууд түүх болон ард үлдлээ гэж.  21-р зуунд араг түшиж нярайлж бусдын нүдийг орой дээр нь гаргах шахсан нь саяхан. Нэгэнтээ “Жавхлантай хамт амьдраад эр хүнийг биширдэг болсон” тухайгаа ам алдаж байсан дуучин бүсгүйн амьдралын хэмнэлийг хэрэгт дуртай нөхдүүд ихэд сонирхдог юм билээ. “Үсээ дахиж хэзээ ч засуулахгүй, хөндүүлэхгүй, хэзээ ч гадаад хувцас өмсөхгүй” гэж тангараг өргөсөн Жавхлангийн эхнэр ч бас ам тангараг өргөсөн бололтой. Дуучин бүсгүйн S&I нэг хэсэг иймэрхүү. Гэхдээ сайхан бүсгүйн сонирхолтой фотод like дарахаасаа эрчүүд хэзээ ч татгалздаггүй юм.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна