Сар шинийн барилдааны хуваарь

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 06 -нд

Билгийн тооллын XVII жарны "Тийн ялсан" хэмээх усан могой жилийн сар шинийн баярт зориулсан "Бөхийн баяр" цуврал барилдааны хуваарийг МҮБХ-ноос танилцууллаа.

Барилдааны хуваарь:

1. Өсвөр бөхийн барилдаан: 2-р сарын 07-ны 14.00 цагаас

Бүртгэл  2 дугаар сарын 07-ны 10 цагаас эхлэх ба барилдаанд 1996.01.01-нээс хойш төрсөн хөвгүүд оролцоно. Иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, ЭМД-ын дэвтэр, Хүний хөгжлийн сангийн дэвтэр, хоёр хувь цээж зурагтай ирж бүртгүүлнэ. Итгэмжлэл 3000 төг.  Үзэгчийн тасалбарын үнэ 1000 төг

2. Нийтийн монгол бөхийн шандастны барилдаан: 2-р сарын 07-ны 14.00 цагаас

Бүртгэл 2 дугаар сарын 07-ны 10 цагаас эхлэх ба барилдаанд үндэсний бөхийн ямар нэг цолгүй, бөхийн спортоор хичээллэдэггүй эрчүүд оролцоно. Хоёр хувь цээж зураг, иргэний үнэмлэхтэй ирж бүртгүүлнэ. Итгэмжлэл 5000 төг. Үзэгчийн тасалбарын үнэ 1000 төг

3. Сумын цолтон, залуу 512 бөхийн барилдаан:  2-р сарын 08-ны 14.00 цагаас

Бүртгэл 2 дугаар сарын 08-ны 10 цагаас эхлэх ба хоёр хувь цээж зурагтай, сумын цолтнууд үнэмлэхтэйгээ ирж өөрийн биеэр бүртгүүлнэ. Тасалбарын үнэ 2000 төг

4. Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан: 2-р сарын 09-ний 14.00 цагаас

Бүртгэл 2 дугаар сарын 09-ний 10 цагаас эхлэх ба аймаг цэргийн цолтнууд хоёр хувь цээж зурагтай, үнэмлэхтэйгээ өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Тасалбарын үнэ 4000 төг

5. Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан: 2-р сарын 10-ны 14.00 цагаас

Бүртгэл 2 дугаар сарын 9, 10-ны 10 цагаас эхлэх бөгөөд цолтнууд үнэмлэхтэйгээ өөрийн биеэр ирж бүртгүүлсэн байна. Үзэгчийн тасалбарын үнэ: 1, 2-р эгнээ 20000 төг, бусад эгнээ 15000 төг. Тасалбар бүхэн суудлын дугаартай байна

 

.

 

 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна