А.Ариунсайханы Хөөрхөн зээрд

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 05 -нд

Их монгол улс байгуулагдсаны 806, АХ-ын 91 жилийн ойн баяр наадмын эрлийз дунд насны морьдын уралдаанд газар газрын хурдан хүлгэд шандас шалган уралдсанаас Хөөрхөн зээрд үрээ магнайдаа тоосгүй түрүүлж унасан хүүхэд уясан эзнээ баясгалаа. Зээрд үрээ Говь-Алтай аймгийн Жаргалант сумын уугуул Анандын Ариунсайханы унаган хүлэг. “Макс”-ын хоёр ахынх нь бэлэглэсэн араб хээр азарганы төл Хөөрхөн зээрдийн эх тал ч хурдны удамтай. Эхийнх нь эцэг Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат Манлай уяач Ц.Онгуу гуайн хурдан шарга азарга бол эх  нь Тод манлай уяач Д.Ононгийн адууны цустай. “Тэгэхээр яахын аргагүй хоёр талын сайн цус орчихсон адуу” хэмээн хурдан хүлгээрээ эзэн нь бахархан ярих юм билээ. Хөөрхөн зээрд даагандаа Говь-Алтай аймгийн бүсийн уралдаанд түрүүлэн  мөн ондоо улсад зургаалсан. Энэ жилийн тухайд Хангайн бүсийн наадам болон төрийн наадамдаа ийнхүү түрүүлж хурсан олон наадамчдыг баясгалаа.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна