Баянголын харваачид цэц мэргэнээ сорьжээ

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 02 -нд

Баянгол дүүргийн үндэсний сурын харвааны баг тамирчид  угтан ирж буй усан могой жилийнхээ өнгийг тольдон цэц мэргэнээ сорьжээ. Анх удаагаа  зохион байгуулагдаж буй уг харваанд Баянгол дүүргийн сурын харвааны баг тамирчид оролцож 32 сум тавин өрсөлдснөөс МУ-ын Мэргэн Х.Болдбаатар 28 оноогоор тэргүүлж, спортын мастер Х.Бямбажав 27 оноогоор удаалсан байна. Харин гуравдугаар байранд спортын мастер Н.Баттөр 25 оноогоор шалгарчээ. 1-р сарын 30-ны лхагва гарагт зохиогдсон уг тэмцээн цаашид уламжлал болгон зохион байгуулагдахаар болсон байна.
А.Мөнх  

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна