Зураач О.Баатарсүрэн: Миний зурсан зураг давтагдахгүй, цор ганц гэдэг утгаараа намайг тайвшруулдаг
А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 01 -нд
-Залуу уран бүтээлчийн зураач болсон түүхээс яриагаа эхлэх үү?
-Багадаа зурах их дуртай хүүхэд байлаа. Би чинь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын унаган хүү. Бага нас маань сумын төвийн жаалуудын адил л өнгөрсөн. Би чинь мэргэжлийн сургуулийг нь төгсөөгүй хүн шүү дээ. Ханхонгор сумын 10 жилд сурч байхдаа л зургийн дугуйланд хичээллэдэг байлаа. Тэр үеэс л Монголын цуутай хурдан хүлгэдийн зургийг цуглуулж, морь зурах хүсэл төрсөн. Одоо бодохнээ багын л морь зурах миний хобби байсан юм шиг байгаа юм. Цаас харандаа таарвал морь зураад л суучихна. Ямар сайндаа л ээж маань цаас үрж ингэж дэмий суухаар хичээлээ хий гээд л загнадаг байсан. Үүний дараа хэвлэлийн эх бэлтгэгч, дизайнер мэргэжлээр их сургуулиа дүүргэсэн.
-Ямар ямар хурдан морьдын зургийг зурж байв?
-Эрдэнэчулууны шарга азарга, их насны морьдоос Ганбаатарын зээрд халзан, соёолонгоос Ганхуягийн хээр гээд зургаан насны морьдыг зурсан. Яг одоо хязаалан, шүдлэн хоёрыг санахгүй байна.
-Мэдээж олонд танигдсан хурдан хүлгийг зурна гэдэг амаргүй болов уу?
-Тэгэлгүй яахав. Хурдан морь чинь гол нь хэлбэр хийцэндээ байдаг юм. Магадгүй зураг зурдаггүй хүмүүс морь гэхээр нэг л янзаар төсөөлж мэдэх юм. Үнэндээ үгүй л дээ, морь болгон өөр. Хамрын самсаа, хөл барьц, нуруу гээд л өөр өөрийн гэсэн онцлог, шинжүүдтэй байдаг. Үүнийг жаахан л өөр зурчихвал тэс өөр адуу болоод явчих жишээний. Тэгэхээр уран бүтээлч хүний ур чадвар энд л гардаг болов уу гэж боддог юм.
-Нэг адууны зургийг зурж дуусахад ямар хугацаа ордог вэ?
-Судалгааны ажил их хийдэг л дээ. Бэлэн фото зургийг хараад нүдэндээ төсөөлнө, хэд хэдэн янзаар авсан зургийг нь үзнэ, уралдааны бичлэг байвал үзэхээс эхэлнэ шүү дээ. Энэ нь тухайн мориныхоо онцлогийг олж харах гээд байгаа хэрэг л дээ. Түүний дараа аль талаас нь, яаж харуулбал, ямар шинжийг нь тодотговол дүр төрхөө зөв гаргах уу, хаанаас харуулвал ямар шинж нь тод харагдах вэ гэдгийг гаргана. Түүний дараа л зурах ажил эхэлдэг юм. Энд багадаа 7 хоног зарцуулдаг.
-Одоогоор хичнээн зурагтай болоод байгаа вэ?
-Үнэндээ тоолж байгаагүй юм байна. Багаасаа л зурсан болохоор тоогоо алдаж дээ. Ер нь сард 2-3 л зураг зурдаг гээд бодохоор нэлээн тоо гарах байх шүү. Миний зурагнууд дунд сургуулийн 8,9-р ангид байхад л бусдад үнэлэгдэх хэмжээний болчихсон байсан. Жоохон онгирсон юм болчихов уу./инээв/
-Энэ хугацаанд өөрийнхөө хүссэн төгс бүтээлийг зурчихсан уу?
-Би зураг зурж байхдаа хамгийн жаргалтай байгаагаа мэдэрдэг. Яагаад гэвэл миний зурсан зураг давтагдахгүй, цор ганц гэдэг утгаараа намайг тайвшруулдаг. Мэдээж зурсан зураг болгондоо сэтгэл хангалуун явдаг. Сүүлд Бат-Эрдэнэ гишүүнийг морьтой нь зурсан.
-Эндээс хамгийн хамгийнаасаа сонирхуулж болох уу? Хамгийн удаан зурсан, хамгийн үнэд хүрсэн гээд л.
-Хамгийн их хугацаа орсон нь Цэцэг-Өлзий захирлын захиалсан шарга морьтой баатрын зураг байна. Зургийн “гол баатар”-ын дүр төрх, өмсөх хувцас, зан байдлыг яаж гаргах уу гэж бодсон л доо. Сар гаруй хугацаа болсон шүү. Харин Ханхонгор сумын сурагч байхдаа зургаан насны морьдын анхны зургаа зарж байлаа. Манай нутгийн моринд дуртай хүн авсан юм. Булган сүүлтэй зураг байгаа юм. Түүний дараа олон хүн надаар зураг зуруулсан.
Харин хамгийн үнэтэй нь гэвэл одоохондоо 10 сая дотор л байх шив дээ. Гэхдээ жил ирэх тусам миний ур чадвар дээшлэхийн хэрээр уран зургийг ойлгож, үнэлдэг хүмүүс ч олонтаа таарах болсон. Оюутан байхад соёлын дээдэд манай аймгаас дөрвөн зурдаг хүүхэд хамт сурдаг байлаа. Бид оюутны 4 жилийн хугацаанд зурсан зургуудаа цуглууж байгаад төгсөхдөө Соёлын дээд сургууль дээрээ зургийн үзэсгэлэнгээ гаргаж байсан. -Шарга азарганы зургийг ямар хүн авсан бэ?
-Манай аймгийн заан Шинээ авсан. Барилддаг, моринд дуртай хүн дээ.
-Нэг зурсан зургаа дахин зурдаг уу?
-Би копи /хувилах/ хийх дургүй ээ. Энэ нь надад таалагддаггүй. Яагаад гэвэл тэр нь худалдааны зураг болоод явчихна шүү дээ. Миний хувьд зургаар мөнгө олохыг боддоггүй юмаа. Өөрийн сонирхолдоо хөтлөгдөн, сайхан бүтээл гаргахсан л гэж хичээж байснаас гялс зураад хэдэн цаас олчихъё гэж бодож байсангүй.
-Александр ахын бор морины зургийг зурсан гэж бодоогүй шүү?
-Баярлалаа. Бас л хөөрхөн ажил болж байж зурсан зураг байгаа юм. Тухайн үед бор морины фото зураг нь олддоггүй. Тэгээд үсэргээний үеэр нь би өөрөө очиж фото зургийг нь тааваараа сайхан дарсан даа. Их олон талаас нь зурсан. Энэ зургийг судалгааны хугацааг нь оруулахгүйгээр 14-15 хоног зурсан юм.
-Таны уран бүтээлүүд дотор чонын зураг нэлээд байх чинь?
-Тиймээ, би бас чоно зурах дуртай. Учир нь чоныг зурахад олон өнгөөр ялгаж болдог. Бас л нарийн шүү. Чоно гэхээр өөрийн эрхгүй л нэг тийм хурц ширүүн дүр төрх харагддаг. Би чоныг зурахдаа нүдний харц, хэл амны өнгө, ширүүн төрхийг нарийн гаргахыг хичээдэг. Ер нь олон удаа чоныг бодитоор харж байсан болохоор зурахад илүү дөхөм байдаг юм.
-Хөдөө орон нутагт зөвхөн зургаа зураад эдийн засгийн Хотод бол цэвэр уран бүтээл хөөж байгаа хүмүүст боломжууд байдаг. Харин хөдөө орон нутагт уран бүтээлээрээ дагнаад явна гэвэл боломжтой юу өнөөдрийн нөхцөлд?
-Хэцүү л дээ. Тэр тусмаа эхний үед амаргүй л байлаа. Гэхдээ аливаа ажилд чин сэтгэлээсээ хандвал хэзээ нэгэнтээ үр дүнг мэдэрнэ гэдэг үнэн юм билээ. Цаг хугацаа явахын хэрээр миний дараагийн уран бүтээлийг хүлээдэг, үнэлдэг хүмүүсийн тоо нэмэгдсээр байгааг өөрийн эрхгүй мэдэрч байна. Одоо би зургаа зурахаас гадна “Оч эрдэнийн говь” нэртэй фото зураг, компьютерийн бүх төрлийн үйлчилгээ үзүүлдэг өөрийн бизнестэй болсон. Дунд сургуулийн сурагч байхаасаа л зургийн дугуйланд хичээллэж, дараа нь хэвлэлийн эх бэлтгэл, дизайнерийн чиглэлээр Соёлын дээд сургуульд дөрвөн жил суралцсан болохоор орон нутагтаа ирээд мэргэжлийнхээ дагуу ажиллаж байна. Гэхдээ зургийн ажлаа эхэлчихвэл энэ ажлаа хойш нь тавьчихдаг юм. Хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцорно гэдэгчлэн сэтгэл санаагаа төвлөрүүлж ажиллахгүй бол чанартай бүтээл гаргахгүй шүү дээ.
-Голдуу захиалгаар уран бүтээл хийж байна уу?
-Одоохондоо давхар ажилтай болохоор захиалгын зураг л зурж байна. Гэхдээ мэдээж сайхан зурмаар санагдсан үедээ бас зурнаа.
-Уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргах тухай бодож байна уу?
-Энэ бол уран бүтээлч хүн бүрийн хүсэл мөрөөдөл байдаг болов уу. Мэдээж зураг зурах байр, орчин нөхцлөөс эхлээд хүндрэлтэй асуудал олон бий. Гэхдээ өнөө хувьсгалын тохироо бүрдэнэ гэдэг шиг цаг нь болоход орон нутагтаа уран зургийн галарейтэй болно доо гэж боддог юм.
-Ярилцсан танд баярлалаа.

4 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
202.55.188.33
Muu bvdvvn nziga sex hiij bhd n zurgiin daraad taniar zuruulhtnsan
Reply202.55.188.33
Waaw
Reply122.201.31.21
Гоё
Reply202.126.90.143
Хамгийн мундаг байна
Reply