Дорнодын уралдааны тов гарлаа

А.Тэлмэн
2013 оны 1-р сарын 30 -нд

Дорнод аймгийн МСУХ-ны тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр могой жилд зохиогдох уралдаануудын хуваарийг  баталсан байна.  Дорнодчууд анх удаа 14 сумаа бүсчилэн  аймгийн чанартай наадмыг зохион байгуулахаар болсон бөгөөд цаг агаарын байдлаас шалтгаалан 3 сарын 1-10-ны хооронд хийхээр төлөвлөөд байгаа аж.
3-р сарын 18-нд аймгийн төв дээр болох морин спорт уяачдын холбооныхоо  нэрэмжит дээд гурван насны уралдааны үеэр уламжлал ёсоор “хос морьтон”  шалгаруулах тэмцээн зохион байгуулагдана. Түүнчлэн  4 сарын 5-нд  Цагаан-Овоо сумын МСУХ-ны нэрэмжит  доод гурван насны уламжлалт уралдаан болно. Дорнодын уяачдын хүсэн хүлээдэг чансаа өндөртэй энэхүү уралдаанд МУ-ын Манлай уяач С.Төмөр-Очирын Шуурган зээрд, аймгийн Алдарт уяач Б.Цэндбаатарын Туган ухаа,  хурандаа С.Нэргүйбаатарын саарал зэрэг  энэ цагийн хурдан азарганууд бага насандаа түрүүлж айрагдаж байсан  билээ.
Харин зуны  уралдаан 5 сарын 13-нд Баянтүмэн Хан-Уулын тахилгын наадмаар эхэлж улсын наадам, Булган сумын 90 жилийн ой залгаж аж.
Түүнчлэн холбооны зүгээс гурван жил тутам зохиогддог шигшмэл морьдын “Их хурд-6” уралдаан  болон Говийн Догшин ноён хутагт Д.Данзанравжаагийн мэлмий гийсний 210 жилийн ойн “ Зүүн бүсийн хурд-2013” наадам, дэлхийн адууны баярт уяачдаа нэгдсэн зохион байгуулалтайгаар оролцуулахаар төлөвлөж байгаа гэнэ.
А.Мөнх


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна