Алтайчуудын алсын зорилт

А.Тэлмэн
2013 оны 1-р сарын 25 -нд

Усан могой жилийн босгон дээр улсын цолтныхоо тоог даруй хоёроор нэмж буй Алтай нутгийн хийморилог уяачид 2013 оныг их амжилтын жил болгон зарлаад байгаа. Саяхан хуралдсан тэргүүлэгчдийн хурлаар дэлхийн адууны баяр, шигшмэл морьдын “Их хурд” болон баруун бүсийн уралдаанууддаа уяачдаа нэгдсэн журмаар хамруулах шийдвэрийг гаргасан бөгөөд мөн сум тус бүр оны эцэст шинэ жилийн баярын цэнгүүнээ хийж шилдгүүдээ шалгаруулж байхаар тогтсон гэнэ. Говь-Алтай аймгийн морин спорт уяачдын холбоо өмнө нь сум болгоны салбар холбоодоо гарааны төхөөрөмж, уяачдын өргөөтэй болох зорилтыг дэвшүүлэн түүнийгээ амжилттай хэрэгжүүлсэн арвин туршлагатай хамт олон билээ.
А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна