Аймгийн Алдарт уяач Ж.Цэрэндорж: Халзан азарганыхаа зургаа дахь үеийн төлөөр наадаж байна
-Дорнод аймгийн шилдэг таван уяачийн нэгээр шалгарсанд баяр хүргэе.
- Баярлалаа. Өнөөдөр аймгийн шилдэг уяачаар нэрлэгдээд явж байгаа нь хурдан тууртын буян юм даа. Би 1977 онд ахаасаа хурдан хар халзан азарганых нь төл хүрэн халзан үрээг авч, түүгээрээ азарга тавьсан. Одоо түүнийхээ зургаа дахь үеийн үр төлөөр сайхан л наадаж байна. Мэдээж дунд нь Сүхбаатар, Хэнтий, Галшар гээд хурдтай гэсэн газруудаас адуу авч цус сэлбэж байсан. Халуун хошуут малын буяныг эдэлж ганц азаргатай байсан бол өдгөө 400 гаруй адуутай болчихоод л сууж байна. /инээв/
-Таны хүрэн халзан азаргыг орос цустай адуу байсан хэмээн нутгийнхан ярих юм билээ?
-Тэгэлгүй яахав. Эцэг хар халзан азарга нь цэвэр Будённый үүлдрийн адуу байсан гэдэг юм. Манай хоёр ах 1971 онд Эрээнцавт мал тууж яваад тэндэхийн нэг хүнээс 1000 төгрөгөөр хар халзан даага авч, түүнээрээ азарга тавьсан. Хар халзан азарга аргагүй хурдан байж шүдлэн цагаасаа эхлээд хавчиг хүртлээ сумандаа завсаргүй түрүүлсэн. Хар халзан азарганд зургаан монгол гүү хураалгаж хоёр эр унага гарсаны нэг хүрэн халзанг нь би авч азарга тавиад Цагаан-Овоодоо арван хэд түрүүлгэсэн. Нөгөө нь Ренчиний цагаан гэж Цагаан-Овоод арван хэд түрүүлсэн их алдартай хурдан морь болсон.
-Халзан азаргаа та сумандаа л уралдуулдаг байсан юм уу?
-Үгүй ээ аймагт уралдуулж байсан. Аймгийн наадамд гурав түрүүлж, дөрөв айрагдсан. Түүний дараагаар төл хүрэн үрээгээр нь азарга тавьж аймагт нэг гуравлаад, хулгайд алдчихсан. Дараагаар нь дахиад нэг хүрэн халзанг тавьсан. Тэр нь аймагт гурав түрүүлсэн. Ер нь халзан азарганы төл дархан ордог адуунууд байдаг юм.
-Цагаан-Овоо адуу дээр үеэсээ цустай гэдэг юм билээ?
-Нэг үе манай буриадууд чинь нутаг байхгүй ийшээ тийшээ нүүгээд л хэцүү байсан шүү дээ. Хойно Оросод байхдаа бүгд орос адуутай байсан. Монголын хил давж орж ирээд урагшаа хойшоо нүүдэллэхдээ ганц нэгээр нь үлдээгээд л явдаг байж л даа. Сүхбаатарын Дарьганга Асгат суманд хүртэл буриадуудын адуунуудаас үлдсэн байдаг юм.
-Таны морь ид байхад Цагаан-Овоод хэний адуу хурдан байв?
-Хөдөлмөрийн баатар Цагаандамдины адуунууд гоц хурдан байсан. Сумын наадмын 4-5 түрүүг авчихдаг байсан шүү дээ. Хорин хэдэн морь уяачихаад Баяндун, Баян-Уул руу хоёр дүүдээ өгөөд явуулчихдаг. Тэд ч очоод бас л айрагдаж түрүүлдэг. Ер нь нэг үедээ Цагаан-Овоод гайхуулж байсан хүн юм шүү. Манай Цагаан-Овоогийн адуу хэзээнээс хурдтай байсан юм даа. Цагаан-Овооны хурдан цавьдарууд гэхээр хүмүүс анддаггүй юм. Тэгж л хэлээд хөл нь муудсан адуугаа зарчихсан явдал ч гарч л байлаа. /инээв/Тэгсэн тэр нь Баян-Уулд зургаа билүү найм түрүүлсэн байсан.
-Цэрэндорж Алдарт тэр ширүүхэн өрсөлдөөн дунд эн тэнцүүхэн өрсөлдөж явсан байлгүй. Аатай наадмын сайхан дурсамжаас хуваалцаач?
-Би 1955 онд цэрэгт яваад 1958 онд халагдаж ирээд сумынхаа наадамд морь уяад, гурван түрүү авч л байлаа.
Соёолон, хязаалан, шүдлэн түрүүлгэчихээд маадгар амьтан явж байлаа. Тэгсэн Цагандамдин ах миний тухай хүмүүсээс дуулчихаад “Цэрэндоржоо чи саяхан тэмээгээр морь уургалж байсан шүү. Яагаад цээжээ дэлдээд байна.” гэж зэмлэж билээ. Нээрэн эргээд бодоход тэр үед миний морь уяна гэж юу байхав дээ. Цагаан өвсний адууг жаахан хөлслөөд мордуулдаг байсан. /инээв/ Би 1979 оноос эхэлж аймгийн наадамд морь уралдуулсан. Анхны жил хүрэн халзан азарга маань хол тасархай түрүүлж ирсэн ч морины комиссынхон ирээд “дундаас тавьсан” гээд пайзыг нь булаагаад авчихдаг юм байна. Хэл ам хийх гэснээ морь уяж байгаа хүн болдоггүй юм гэнэ лээ гэж бодоод дуугүй өнгөрлөө. Дараа жил нь халзан азарга маань зургаалсан.
-Түрүү жилийн будлианаас болоод хутаг сууж дээ гэж бодогдсон уу?
-Түрүүлсэн морийг хасах гомдолтой л юм билээ. Тэр жил 60 гаруй азарга мордоод эхний арваад азарга гараад л тасарчихсан юм билээ. Тэгээд миний хүрэн халзан азарга наймд явж байгаад хол түрүүлсэн юм билээ.
Магадгүй түүнээс ч болсон уу 1980 онд зургаалсан. Тэгээд 1983 онд халзан азарганы маань төл шүдлэн үрээ аймгийн наадамд аман хүзүүдэж, тэрний дараа жил хязаалан түрүүлж, 1985 онд соёолон азарга дөрөвлүүлж, 1986 онд азарга түрүүлгэж анхны медалийг авч байлаа. Би чинь тээврийн тэрэг олон жил барьсан хүн. Албаны ажил цалгардуулах гэлээ гээд морь уяулахгүй. Нууж хааж загнуулж байж л уяна шүү дээ. Нэг жил сунгаанд түрүүлсэн хоёр морины нэг нь маргааш нь алга болчихдог юм байна. Тэгээд арай гэж нэг юм чөлөө аваад төмөр замд айлын хашаанд байна гэсэн сураг дуулаад очсон махалчихсан байсан. Арилчихсан дотортой хүмүүс байдаг юм шүү. Гэхдээ их сонин шүү. Тэр харамсалтай хэргийн дараа миний морьд аатай хурдалсан. 2002 онд аймагтаа азарга, хязаалан түрүүлгэж, соёолон аман хүзүүдүүлэн оны шилдэг уяачаар шалгарсан. Тэр жил миний бүдүүн морь их хурдан байсан ч түрүүлж яваад барианы үзүүр дээр ирээд хөл нь хугараад орж чадаагүй. Тэгсэн наадмын дараа Тэрбиш ирээд аймагт түрүүлсэн азаргыг чинь авъя гэхээр нь өгөхгүй гэсэн хязааланг чинь авъя гээд болдоггүй. Тэр үед Тэрбиш төмөр замын дарга, манай хөгшин төмөр замын цэцэрлэгийн эрхлэгч байсан. Тэгээд хоол унд, архи дарс болоод бужигнана биз дээ. Намайг согтсоны дараа хөгшинтэй ярьж байгаад хоёр сая төгрөгөөр хязааланг маань авахаар болчихсон байсан. /инээв/
-Халзан хязаалан шинэ эзэндээ очоод яаж давхисан бэ?
-Халзан морь маань нийт 16 түрүүтэй адуу. Байнд нь гээд баахан мотоцикл авч байсан юмдаг. Тэрбишэд очоод
улсын наадамд гуравлаад, Говьшанхын хурдад аман хүзүүдсэн.
-Аймгийн наадмын болзлоор улсын цол өгдөг байх үед Алдартын болзол хангасан ч авч чадаагүй гэж байсан. Тэр ямар учиртай юм бэ?
-Уг нь аймгийн наадмын амжилтаар улсын цол авч байхад миний болзол биелэсэн. Аймгийн наадмаас 12 түрүү, 16 айраг хүртсэн байсан. Тэгээд тодорхойлолтоо тухайн үеийн уяачдын холбооны нарийн бичгийн дарга байсан А.Баярмагнайд өгсөн ч хууль өөрчлөгдөөд аймгийн амжилтаар улсын цол олгохоо больчихсон. Тэгээд надад хүндэт өргөмжлөл авчирч өгсөн.
-Халзангуудын төл хурдалсаар байгаа юм чинь улсын цолонд хүрэх байхаа. Таныг хурдан тууртын босоо цагаан хийморь өнөд ивээх болтугай.
А.Тэлмэн
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
66.181.161.6
арггүйл хурдан буяангууддааа
Reply