Кода нэртэй жаахан морь

А.Тэлмэн
2013 оны 1-р сарын 23 -нд

Кода энгийн нэгэн жижигхэн морь биш. Бүр жижигдээ одой морьдоос ч “балчир” болохоор хүмүүс түүнийг зайгаар ажилладаг тоглоом шиг л санадаг. Кода  төрөхдөө л ийм жижигхэн төрсөн бөгөөд төрөлхийн олон өвчтэй байжээ. Энэ хугацаанд тэрээр хөлөндөө хэд хэдэн удаа хагалгаа хийлгэсэн бол удахгүй шүдний хагалгаанд орох гэнэ. Учир нь түүний ийм жижиг гавлын ясанд хэтэрхий том шүд ургасан нь ийнхүү хагалгаанд орох шалтгаан болжээ. Бас дэл, сүүл нь буруу тийшээ ургачихдаг нь эмч нарын санааг зовоодог. Гэхдээ эмээ тогтмол амтархан ууж, хүнд хагалгааны дараа ч амьдрах итгэл дүүрэн нүд нь гэрэлтэж байдаг нь эмч нарыг баярлуулдаг. Нэмж сонирхуулахад бяцхан Кода мал эмнэлгээр өөртэй нь чац тэнцүү мууртай хамт зугаалах маш дуртай гэж байгаа. 

У.Света

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна