Өвөрхангайн уралдаануудын тов гарлаа

А.Тэлмэн
2013 оны 1-р сарын 17 -нд

“Арвагар хээр” холбооны удирдлагын өргөтгөсөн хурал 2012 оны 01-р сарын 15-нд Арвайхээр сумын иргэний танхимд болсон билээ. Энэ үеэр 2013 онд зохиогдох уралдаануудын товыг гаргасан байна. Үүнд:
1. 2-р сарын 17-нд  ирэх цагийн өнгө тодорхойлох уламжлалт уралдаан /Ивээн тэтгэгч “Хонгорын хурд” гал уяа
2. 2-р сарын 23-нд  Арвайн талын уламжлалт уралдаан Арвайхээрт  /П.Ганболд, Т.Гончигдорж, Н.Ганболд, Д.Батдорж, Д.Батхуяг, Чулуунхүү, Даваажав, Доржготов, Нэргүй, Ц.Нямсүрэн нарын ивээн тэтгэлгээр/
3. 3-р сарын 3-нд  Бүрд суманд аймгийн зүүн бүсийн уралдаан /Бүрд сумын уяачдын холбоо,  ЗДТГазар/
4. 3-р сарын 9-нд Уянга суманд аймгийн баруун бүсийн уралдаан /Уянга сумын уяачдын холбоо ЗДТГазар/
5. 3-р сарын 18-нд Арвайхээр суманд Онгийн цагаан овооны тахилга /”Арвагар хээр” холбоо/
6. 6-р  сарын 1-нд уламжлалт гурван бага насны уралдаан /Арвайхээр сумын уяачдын холбоо/ тус тус зохион байгуулахаар болжээ.

 


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна