Өвөрхангайн шилдгүүд тодорлоо

А.Тэлмэн
2013 оны 1-р сарын 17 -нд

Энэ сарын 15-нд болсон “Арвагар хээр” холбооны удирдлагын өргөтгөсөн хурлаар 2012 онд амжилт гаргасан шилдгүүдийг тодруулжээ. Үүнд:
1. Шилдгийн шилдэг  уяач Хайрхандулаан сумын уугуул Монгол улсын Алдарт уяач Б. Отгоннасан
2. Шилдэг уяачаар Баянгол сумын харьяат аймгийн Алдарт уяач Т.Ганзориг
3. Шилдэг залуу уяачаар аймгийн Алдарт уяач Т.Найдандорж
4. Шилдэг галаар “Хийморийн хүлэг”
5. Шилдэг ивээн тэтгэгчээр УИХ-ын гишүүн Г.Батхүү
6. Шилдэг салбар холбоогоор Баянгол сум
7. Шилдгийн шилдэг хурдан морь унаачаар Баянгол сумын Г.Өнөболд
8. Шилдэг тэргүүлэгч Дэд ерөнхийлөгч Б.Даваадорж
9. Шилдэг хурдан морь унаачаар Т.Гантогтох, Н.Гомбодорж, .Золбаяр,Т.Мягмарсүрэн, Б.Даваадорж, А.Төмөртогтох, О.Рэнцэндорж
10. Шилдэг азаргаар Б.Отгоннасангийн Далай хээр  /Баян-Өлгий аймгийн бүсийн уралдааны азарганы айргийн 3, аймгийн наадмын айргийн 3/
11. Шилдэг азаргаар Д.Даваадоржийн Идэр хээр  /Баян-Өлгий аймгийн бүсийн уралдааны азарганы айргийн 3, “Арвагар хээр” холбооны 10 жилийн ойн уралдааны айргийн 4/
12. Шилдэг азаргаар Т.Ганзоригийн  загал /”Арвагар хээр” холбооны 10 жилийн ойн уралдааны түрүү, аймгийн наадмын айраг/
13. Шилдэг их нас Б.Отгоннасангийн  хүрэн морь  /Баян-Өлгий аймгийн бүсийн уралдааны  их насны  айргийн 4, аймгийн наадмын айраг/
14. Шилдэг их насаар Ц.Ганбаатарын хүрэн  /Аймгийн баруун бүсийн уралдааны аман хүзүү/
15. Шилдэг их нас Ж.Пүрэвсүрэнгийн хээр  /Аймгийн зүүн  бүсийн уралдааны түрүү/
16. Шилдэг соёолон  Д.Даваадоржийн  саарал  /Аймгийн наадмын түрүү, Баян-Өлгий аймгийн бүсийн уралдааны  айргийн 4, Зүйл сумын Занабазарын даншиг наадмын айраг/
17. Шилдэг хязаалан Б.Нохойцагааны цавьдар  /Дундговь аймгийн бүсийн уралдааны аман хүзүү, аймгийн айраг, Зүйл сумын Занабазарын даншиг наадмын айраг/
18. Шилдэг шүдлэн Т.Ганзоригийн  хар  /Улсын наадмын айраг, Баянөлгий аймгийн бүсийн уралдааны  айргийн 4/
19. Шилдэг даага Т.Алтангэрэлийн  зээрд  /Дундговь аймгийн бүсийн уралдааны түрүү аймгийн наадмын айраг/ авсан амжилтаар тус тус тодорчээ.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна