Сумдын нарийн бичгийн дарга нар цалинтай болов

А.Тэлмэн
2013 оны 1-р сарын 17 -нд

“Арвагар хээр” холбооны удирдлагын өргөтгөсөн хурал 2012 оны 01-р сарын 15-нд Арвайхээр сумын иргэний танхимд боллоо. Хуралд холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгч удирдах зөвлөлийн дарга З.Батбаяр, Дэд ерөнхийлөгч Д.Давааноров, Б.Даваадорж, С.Ганболд нарын 22 тэргүүлэгч, 15 сумын тэргүүн, нарийн бичгийн дарга нар оролцов.
Хурлаар холбооныхон 2012 оны ажлаа дүгнэн, шинэ ондоо хийх ажлынхаа төлөвлөгөөг гаргалаа. Аймгийнхаа уяачдын 3-р их хурлаас гаргасан шийдвэрийн дагуу 2013 оныг салбар холбоодыг бэхжүүлэх жил болгосонтой холбогдуулан бүх сумдын дунд 10 сая төгрөгний шагналын сантай уралдаан зарлаж 11 сард шалгаруулах журмыг баталжээ. Мөн сумдын нарийн бичгийн дарга нарт цалин өгөх болсонтой холбогдуулан удирдлагын зүгээс гэрээ хийн баталгаажуулсан байна.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна