“Тэргүүн наран” галын нэрэмжит уралдаан боллоо

А.Тэлмэн
2013 оны 1-р сарын 17 -нд

Энэ сарын 16 нд буюу лхагва гарагт Цагаан хөтөлд “Тэргүүн наран” галын нэрэмжит портерийн байтай бооцоот уралдаан зохион байгуулагдлаа. 100,000 төгрөгийн бооцоотой уг уралдаанд 50 гаруй их нас морьд шандас шалгаснаас Төв аймгийн Баянчандмань  сумын Эрдэнэ багийн малчин Ч.Ганболдын зээрд түрүүлж, “Урьхан санаа” ХХК-ийн захирал Б.Чинбатын Толин зээрд аман хүзүүджээ. Толин зээрд АХ-ын 88 жилийн ойр баяр наадмаар айргийн  дөрөвт хурдалж байсныг хурдан морь сонирхогчид санаж буй бизээ. Харин айргийн гуравт Батхүүгийн зээрд, айргийн дөрөвт “Босоо хүлэг” гал уяаны хээр морь, айргийн тавд “Авзага” галын гишүүн, “Авзага трейд” компанийн захирал П.Мэндбаярын хар алаг  хурдалжээ.

А.Мөнх

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна