“Сайхан морь, жавхаалаг эмэгтэйчүүдийн төлөө” тэмцээн

А.Тэлмэн
2013 оны 1-р сарын 17 -нд

“Созидатель”-ийн морин спортын клубын талбай дээр Оросын цэргийн морин спортын тэмцээн жил бүрийн долоон сард болдог юм. Шилдэг мастерууд болон оросын казакууд морин дээр акробатын хүнд төрлийн үзүүлбэрүүдээр өрсөлддөг. Гурван өдрийн турш улсын бүх унаачид морин үзүүлбэрээр өрсөлдөх ба төрөл бүрийн зэвсэгээр ч бас тулалддаг юм.  Энэ удаагийн тэмцээнд Москва хотыг төлөөлж цагдаагийн газрын нэгдүгээр баг оролцсон ба тэдний ур чадвар хурсан олныг гайхуулж чаджээ. Ингээд тэмцээний нийлбэр дүнгээр ОХУ-ын аваргаар “КСК Созидатель”-ийн тамирчин Владислав Кувзаев шалгарсан юм. Шагнал гардуулсны дараа багуудын мэндчилгээ  үргэлжилдэг. Ахмад тамирчдаас эхэлсэн үзүүлбэрийг бүсгүйчүүд, хүүхдүүд түүчээлэн авч өөр өөрсдийн бэлтгэсэн номероо сонирхуулдаг юм. Эндээс хамгийн сонирхолтой нь Волгоград мужийн Бакланова генералын нэрэмжит дунд сургуулийн сурагчдын үзүүлбэр байв. Тэд багийн үзүүлбэрээрээ ийнхүү үзэгчдээс өндөр үнэлгээ авсан юм.  Гурван өдөр үргэлжилсэн уг тэмцээн “Сайхан морь, жавхаалаг эмэгтэйчүүдийн төлөө” гэсэн уриатайгаар өндөрлөдөг уламжлалтай.

У.Света

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна