2012 оны шилдэг уяач Э.Дашчийрэв: Уяач хүн аль болох даруу байх ёстой гэж боддог
Архангай аймгийн Ихтамир сумын уугуул залуу уяач Э.Дашчийрэв манай өнөөдрийн зочноор оролцож байна. 2012 онд уясан хүлгэд нь хурдан байж, хоёр ч удаагийн шилдэг уяачаар тодорсон тэрээр ийнхүү хууч дэлгэлээ.
-2012 он Дашчийрэвийн хувьд үнэхээр одтой жил байлаа. Баяр хүргэе?
-Баярлалаа. Юуны өмнө “Тод магнай” сайт, сэтгүүлийн хамт олонд баярлаж явдгаа илэрхийлж, ММСУХ болон нийт монголынхоо уяачдад гарч буй могой жилийн баярын мэндийг хүргэе.
-Аз од гийсэн 2012 оны уралдаануудаа эргээд нэг дурсаач?
- Манай галынхан 2012 оны уралдаанаа Дүнжингараваас өмнө эхэлсэн. 2-р сарын 12-нд болсон МУ-ын сайн малчин Балжирын Туяагийн нэрэмжит дээд гурван насны морьдын уралдаанд УИХ-ын дэд дарга М.Энхболдын хүрэн халзан морь, Цэрэнбалтав ахын Бүлтэн хээр соёолон тус тус түрүүлсэн. Харин азарганд
Мөлүү зээрд маань арав гаргаад давхисан.
-“Дүнжингаравын хурд” бүсийн наадам “Ажнай” галынхных болсон гэхэд бараг хилсдэхгүй байх?
-/инээв/ Эрлийз дээд насны ангилалд Цэрэнбалтав ахын хээр үрээ түрүүлж, хүрэн халзан морь маань аман хүзүүдэн миний бие Дүнжингаравын шилдэг уяачаар шалгарч маш их баяртай байсан.
-Өмнө нь Эрдэнэчулуун Тод манлайн заавраар уядаг байсан. Өөрөө бие даагаад ирэхээр амаргүй л байсан байх. Морьдоо мордуулчихаад хэр догдолж байв?
-Өмнө нь туслах уяач гээд Чука ахын зөвлөснөөр л морио уядаг байсан бол энэ удаа өөрөө бүхнийг толгойн
даан шийдвэрлэх хэрэгтэй болсон. Мэдээж амаргүй байсан л даа. Гэхдээ галынхаа ах нартай зөвлөөд санаа оноогоо ярилцаад уясан маань амжилтанд хүрсээн. Том наадамд анх удаа бие даан морь уяад мордуулахад бага зэрэг сандардаг юм билээ. “Дүнжингарав эрлийз ангиллын морьдын уралдаанаар эхэлсэн. Хээр үрээ өмнө нь сунгаануудад сайн байсан болохоор түрүүлэхээ байг гэхэд айргийн тавд орчих байх гэж бодож байсан.
-Уралдааныг нь дагаж чадсан уу?
-Тэгсээн. Хээр үрээ тархинд эргэж, өнгөнд явсаар байгаад түрүүлсэн дээ. Гараа их чухал гэдгийг манай унаач хүүхэд их сайн мэддэг. Наранхүү ахын Монгол хээрийг унадаг байсан хашир туршлагатай сайн унаач байгаа юм.
-Монгол хээр мөн түрүүлсэн?
-Тиймээ. Хээр азарга аргагүй хурдан буян гэдгээ батлан харуулж урамтай сайхан түрүүлсэн.
-Халзан морины уралдааныг дагаж үзсэн л дээ. Нэлээд хойно эргэсэн ч гайхалтай амжилтыг үзүүлж чадсан. Ний нуугүй хэлэхэд миний хувьд айрагдана гэж бодоогүй шүү?
-Халзан морь гараа жаахан алдсан тал бий. Гэхдээ сайхан туулж уралддаг адуу. Барианд орохын наана гурав дээр явж байсан ч үзүүр дээрээ ахиад аман хүзүүдсэн.
-Халзан морь хаанахын адуу юм бэ? Ер нь ямархуу онцлогтой адуу вэ?
-Гарын ая даана, тэсвэр тэвчээр сайтай ер нь сайхан тулхтай адуу. Манай адуучин Сайханбаяр буюу Баак гэж ах байдаг юм. Чука ах Баак ахад гайгүй морь байна уу мэдэж байгаарай гэсэн юм билээ л дээ. Тэр дагуу нь Баак ах энд тэнд явахдаа адуу харж явтал Мөнххаан сумынхаа наадамд гуравт давхисан халзан морь нүдэнд туссан гэсэн. Тухайн үед уралдааны дараа эзэнтэй нь уулзаж “зарах уу” гэж асуугаад л өнгөрсөн юм билээ. Тэгтэл дараахан нь халзан морь Сэцэн ханы хурдад арав гаргаж давхиад, тэгээд л авахаар шийдээд эзэнд нь хандтал нөгөөх нь ч гэсэн шинэ гэр барих гээд мөнгөний хэрэгтэй байж таараад наймаа хийсэн гэдэг юм.
-Сэцэн ханы хурдад арав гаргасан гэхээр 2010 он гэсэн үг үү?
-Тийм. Сумынхаа наадамд гуравлаад, Сэцэн хааны даншигт арав гаргаж давхиад байхад нь намар арван сард авсан. Долоотой адуу ирж байсан юм.
-М.Энхболд даргын нэр дээр уралдах болсон нь хэзээнийх вэ?
-Чука ах авчихаад Наранхүү ахад бэлэглэсэн юм билээ. Харин дараа зун нь Наранхүү ах Шадар сайдад бэлэглэсэн.
-2011 онд яаж давхисан бэ?
-2011 оны өвөл уягдсан ч Дүнжингаравт мордоогүй. Харин улсын наадмаар тарган талдаа байсан болохоор бас дахиад уралдуулаагүй. Харин түүний дараа Архангай аймагт болсон “Тамирын хурд” уралдаанд арав гаргаж давхиад тэгээд Энхболд даргад бэлгэнд очсон юм.
-2011 оны наадам тэгсгээд өндөрлөсөн юмаа даа?
-Үгүй ээ, намар есөн сард Налайхад болсон Бичээрэйн Далай гуайн мялаалга наадамд таваар давхисан. Түүнээс хойш би уяж байгаа.
-Хатуу уяатай адуу юмаа даа?
-Багаасаа унаа эдэлгээ зовлон үзчихсэн юм шиг байна лээ. Өмнө нь Мөнххаанд байхдаа ерөөсөө тэжээл иддэггүй дан цагаан өвсөөр уралддаг байсан юм билээ. Тэгээд энд авчраад тэжээчихсэн чинь дотуураа өөхлөчихөөд нимгэрээгүй гэсэн. Зунжин шахуу ажил хийж байж намар Далай гуайн наадмын үеэр арай гайгүй хөнгөрсөн нь тэр.
-2012 оны өвөл тэжээгээгүй юу?
-Тэжээсэн. Гэхдээ бага хэмжээтэйгээр дасгаж өгсөн. Одооноос л халзан мориныхоо уяаг мэдэрч байх шиг байна.
-Улсын наадамд ямархуу уяа хийсэн бэ?
-Дүнжингаравын дараа 3 сарын 18-нд Түмэнцогтод болсон аймгийн чанартай уралдаанд халзан морь түрүүлсэн. Түүнийх нь дараа амрааж байгаад зун ногоо гарахаар уяагаа эхэлсэн дээ. Зүүнтээ ажил сайтай байж байгаад эрлийз давхил эхлэхээс өмнө Сэргэлэн суманд Сүхээ ахын уяан дээр ирж нийлсэн. Ирсний дараа морьд ногоо цагаандаа дасахгүй холхиод байсан учраас эрлийз сунгаагаа өнжөөд бага сунгаанд тавихад түрүүлсэн.
-Онон, Даваахүү нарын Тод манлайнуудтай саахалт байсан санагдана?
-Тэгсэн. Мэндбаярын ногоон морь өнгөлж яваад үзүүр дээрээ халзан морь дийлж түрүүлсэн. Харин дунд сунгаагаа 61-н гарам дээр хийхэд бас л түрүүлсэн. Ер нь халзан морь гараа их алддаг. 61-н сунгаан дээр хойноос эргэж ахисаар байгаад өөдөө өгсдөг өгсүүр дээр Төмөрбаатар гуайн шаргыг гүйцэж түрүүлсэн.
-Сунгаануудад өнгөтэй байсан болохоор айрагдчих болов уу гэсэн горьдлоготой байжээ дээ?
-Тэгэлгүй яахав.Халзан морь ч гэсэн урмыг маань хугалаагүй ээ. Төрийнхөө их баяр наадамд дөрөвлөөд,
давхар уяагаар зүүн бүсийн наадамд бас айрагдсан.
-Цэрэнбалтав гуайн хээр үрээний талаар ярилцъя. Нэр нь их сонин санагдаад байдаг юм?
-Их бүлтгэр нүдтэй адуу ш дээ. Тэгээд л Бүлтэн хээр гээд нэрлэчихсэн юм. Бүлтэн адуу ховор байхаа. Би лав өөр адуу харж байгаагүй. МУ-ын Манлай уяач Билэгдэмбэрэл ахын унаган адуу. Чука ахыг хүүтэй болсон гээд дааганд нь бэлгэнд өгч байсан юм. Даагандаа улсад есөөр давхиад, давхар уяагаар “Очирваанийн хурд”-д түрүүлсэн. 2010 онд шүдлэндээ Цэрэнбалтав ах дээр ирээд улсад арав гаргаж давхисан. Хязааландаа ч гэсэн мөн арав гаргасан.Харин 2012 онд соёолондоо Дүнжингаравт түрүүлээд, улсад таваар орсон.
-Шадар сайд, УИХ-ын гишүүн, ГЕГ-ын дэд дарга, прокурор гээд шаардлага өндөр хүмүүсийн морийг уях амаргүй биз. Би хувьдаа эмээх байсан?
-Гайгүй дээ. Манайхан харин ч мориндоо их анхаарал сайн тавьдаг хүмүүс. Уяанд шаардагдах зүйлсээр дутааж байгаагүй.Чука ах дээр морио уяулдаг байхад нь хамт байдаг байсан болохоор нүүр хагарчихсан гайгүй байдаг юмаа.
-Эрдэнэчулуун Тод манлайн туслах уяачаар ажиллаж байхдаа төрийн наадмыг түрүү хүртэх баярыг бишгүй мэдэрч байсан байх. Гэхдээ өөрөө бие дааж уяад төрийн наадамд морь айрагдуулах арай өөр мэдрэмжийг төрүүлдэг биз?
-Өөр байлгүй яахав. Гэхдээ сэтгэл хөдлөлөө гээд элдэв ааш гаргаад байдаггүй ээ. Уяач хүн аль болох даруу байх ёстой гэж боддог.
-Энэ жил ер нь хичнээн айраг түрүү хүртсэн бэ. Цолонд дөхсөн шүү. Голдуу дээд нас айрагдаж түрүүлсэн шүү дээ?
-Нэг түрүү таван айраг хүртсэн. Зүүн бүсийн наадамд даага айрагдуулснаас бусад дээд нас.
-Нэг жил хоёр ч удаа шилдэг уяачаар нэрлэгдэж буй нь Тод манлайтай салшгүй холбоотой байх. Хотод ирж Тод манлайн унаач болсон түүхээсээ яривал сонин байна?
- Бид ах дүүсийн холбоотой. 2003 онд надтай нийлээд гурван хүүхдийг хотод авчирч морь унуулж байсан. Тэгээд намар нь буцаж сургуульдаа явчихаад 2004 оноос сургуулиасаа гараад эндээ суурьшсан даа. Гэрийнхэн утсаар яриад ”хүрээд ир” гэдэг л байсан. Тэгээд намайг очихгүй болохоор 2007 онд малаа аваад манайхан нүүж ирсэн. Эхэндээ Налайхад нутаглаж байгаад 2010 оноос Хэнтий рүү нүүсэн. Одоо тэндээ байгаа.
-Дашчийрэвийн аав уяач хүн байдаг гэж сонсож байсан?
-Тиймээ. Манай аав аймгийн Алдарт уяач цолтой. Нутаг орондоо бас сайхан наадчихдаг байсан. Гэхдээ нэг сонин нь надаар ерөөсөө морио унуулдаггүй байсан. Өөр хүмүүс надаар морь унуулъя гэхээр зөвшөөрөөд явуулчихна.
-Тааруухан унаач байсан юм болов уу?
-Харин л дээ. Нямаагийн хээр морь гэж хурдан морь унадаг байсан.
-Хэр олон жил морь унасан бэ?
-Үеийнхэн дундаа биеэр том байсан болохоор морь нэг их унаж байгаагүй. Тэгсгээд уяаны ойр зуурын ажилд тусалдаг болсон. Хотод ирсний дараа Жаргалсайхан ахын морьдыг унадаг болсон. Гэхдээ голдуу сунгаанд л унана.
-Тод манлайгаас зэм хэр сонсож байв?
-Манай Чука ах хүнд их юм хэлж өгдөг хүн. Хатуу хэлэх үгээ шууд л хэлчихнэ. Наанаа ууртай юм шиг хэрнээ их цагаахан сэтгэлтэй хүн шүү дээ. Бид ч загнаж байна гэж гомдохгүй. Уяаны үеэр тэгж ингэж болохгүй гэдгээс эхлээд адуу болгон өөр уяатай гээд л тайлбарладаг байсан. 2008 онд гадагшаа эмчилгээнд явсан хойгуур нь би морьдоо хариуцаж байсан. Тэр үед нь бас их юм сурсан.
-Тод манлай уяаны үед юуг илүүтэй эрхэмлэдэг вэ?
-Ямар ч үед уяа эхлэхэд өөрөө заавал байдаг. Морийг их хайрладаг, цэвэрхэн уядаг хүн. Морь малны хөл жаахан эвгүйтэхэд л их анхаарал хандуулна. ”Наадам нэгээр дуусахгүй” гээд л тавьчих жишээний. Хүмүүс бол гайгүй байгаа үед нь аргалж байгаад ахиад нэг уралдчих юмсан гэж боддог шүү дээ. Чука ах тэгдэггүй. Дараа дараагийнх нь уралдааныг боддог.
-2009 оны наадмын өмнөхөн шарга азарга нэлээд эвгүйтчихэж гээд л дуулдаад байсан. Гэтэл тэр жил зургаа дахиа түрүүлсэн шүү дээ. Тэгэхэд ямар засал хийсэн бэ?
-Тэр жилийн ханиад адууг их доройтуулсан. Тэгэхэд Чука ах бас өөрөө ч өвдөөд эмчилгээнд явчихсан байсан. Шарга азарга эхэндээ ханиад томуу хүрэлгүй сайхан байснаа сүүлдээ ханиад хүрээд, цаагуураа зовиуртай болчихсон. Ханиад чинь их хорлонтой юм билээ. Тэгээд Чука ах ирээд хойшоо Жаргалант руу оторт гарч адуугаа сэргээсэн.
-Шарга азарганы уяанд оролцдог байсан уу?
-Хөлс авах тэжээл өгөх зэрэг ажлуудыг нь би хийдэг байсан. Шарга азарганд уяа эхлэхээс өмнө хавар нэлээд ажил хийдэг. Харин ид уяаны дундуур амралт өгч уяж бай гэдэг байсан.
-Амгалан төрийн ажнай шарга одоо хаана байгаа вэ?
-Шарга адууг аав маань маллаж байгаа. Уягдахгүй байгаа болохоор 20-иод гүү хураалгасан байгаа.
-Аливаа амжилтын цаана, гэр бүлийн халамж дэмжлэг байдаг. Шилдэг уяачид сэтгэлийн дэм өгч байдаг ханийгаа танилцуулаач?
-Миний хань бас уяачийн гэр бүлд өсч хүмүүжсэн адуутай ойрхон нэгэн. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул Отгонзул гэж бүсгүй бий. Бид хоёр нэг охинтой. Манай хадам аав Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул Амарсанаа гэж олон сайхан хурдан адуутай хүн байдаг юм. 2008 онд сумандаа түрүүлсэн хонгор үрээг МУ-ын Тод манлай уяач Д.Ганбаатар авч байсан.
-Хүргэн хүүгийн хүчийг үзүүлж байна уу?
-/инээв/ Чадах юм байвал туслалгүй яахав.
-Бидний урилгыг хүлээн авч илэн далангүй ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморь үргэлж ивээж явах болтугай.
-Гал уяаныхаа өмнөөс 2013 он могой жилдээ морьд нь хурдан ажил бүтээл нь өндөр байх болтугай гэж нийт монголчууд, уяачдадаа хүсье.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна