Морин бординг буюу шинэ төрлийн морин спорт

А.Тэлмэн
2013 оны 1-р сарын 16 -нд

Морин спортод шинэ төрөл нэмэгджээ. Энэ нь /гулгах самбартай/ унаач морьтойгоо давхихад хооронд нь утас татаж бордоор тамирчин гулгадаг байна. Морь хамгийн хурднаараа хурдалж өөрийнхөө араас тавцантай тамирчинг чирэх бөгөөд үүнийг морин бординг гэж нэрлэдэг. (horse-boarding) Морин бордингэд оролцохын тулд морь унах унаач болон сноубординг унах тамирчин хэрэгтэй. Энэхүү спортын төрлийг анх 31 настай Дэниел Дэниел Фоулер-Прайм (Daniell Fowler-Prime) зохиосон байна. Тэрбээр “Kingdom Of Heaven”, “The Da Vinci Code” кинонуудад ажиллаж байжээ. Морин бордингээр 56 км/цагийн хурдтай давхих бөгөөд мэдээж морь болон унаач, тамирчдын авхаалж, самбаанаас ихээхэн зүйл шалтгаална.
Англид энэ төрлийн спорт нь түгээмэл дэлгэрсэн бөгөөд сургалт туршилтын төвүүд ч олноороо ажилладаг юм. Дэниел Фоулер-Прайм нь экстремаль морин спортын ассоциацийг үүсгэн байгуулагч ба Үндэсний морин бордингийн сургалтын төвийг Вулверхэмптоне-ээс холгүй нээжээ.. Тэрбээр анхны Их британид болох морин бордингийн 100 метрийн улсын уралдааны гол зохион байгуулагчдын нэг юм.

У.Света

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна