Дархан аварга Д. Цэрэнтогтох

А.Тэлмэн
2013 оны 1-р сарын 15 -нд

Аваргын алдар: Дашдоржийн ЦЭРЭНТОГТОХ
Төрсөн он(жил): 1951(туулай)
Нутаг ус: Өвөрхангай аймгийн Нарийнтээл сум(хуучнаар Сайн ноён хан аймаг, Сайн ноёны хошуу)
Цол чимэг: Өсөх идэр, өрнөн дэлгэрэх, тод сонин үзэсгэлэнт, далай дайчин, манлайн баясгалант, баяр наадмын манлай, бүхнээ дуурсгалт, хотлоор баясгагч, улс даяар гайхамшигт, олныг баясуулагч, үнэн хүчит, түмнээс төгөлдөр, бууршгүй хүчит, даяар дуурсагдах, далай даян, дархан аварга
Барилдааны амжилт: Улсын наадамд 1978, 1980, 1983, 1984 онд 4 удаа түрүүлж, 1981, 1986, 1987, 1988, 1990 онд 5 удаа үзүүрлэн, 1972, 1977, 1979, 1982, 1985, 1989, 1990 оны МНТ-ны 750 жилийн ойн наадмыг оролцуулан 7 удаа шөвгөрчээ. Цагаан сарын барилдаанд 1978, 1983, 1986 онд 3 түрүүлж, 1979,1981,1985,1987,1990 онд 5 үзүүрлэсэн байна.
Гол онцлог: Угсраа мэхтэй мэдрэмжтэй барилдаанч аварга. чөлөөт бөхийн дэлхийн цомын аваргын мөнгөн медальт, Ази тивийн аварга, олимпийн шагналт, Гавъяат тамирчин, Хөдөлмөрийн баатар цолтой.
Дархан мэх: хавсрах, хутгах, хөлд орох, давуулж гуядах

Бөх судлаач Б.Цогтбаатар

 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна