Ц.Ганхүүгийн хонгор халзан

А.Тэлмэн
2013 оны 1-р сарын 14 -нд

Адуунд дуртай эр болгоны хүсэл төрийн наадмын хишиг хүртэн төв цэнгэлдэхэд түмэн олныхоо өмнө  цоллуулан зогсох тэр л мөч байдаг гээд хэлчихвэл нэг их хол зөрөхгүй бизээ. Дуу хуурын өлгий Дундговь нутгийн хүү, аймгийн морин спорт уяачдын холбооны тэргүүн Ц.Ганхүү тэр хүслээ биелүүлэн АХ-ын 91 жилийн ойн баяр наадамд хонгор халзан даагаа аман хүзүүнд хурдлууллаа. Төрийн наадмын анхны айраг амсуулсан хонгор халзан дааганы  угшил гарвалын тухайд гэвэл хоёр жилийн өмнө  Ц.Ганхүү эх хонгор гүүг нь /Сүхбаатар аймгийн харьяат Мөнхсүрэнгийн/ Дорнод аймгийн Цагаан-Уул сумын уугуул Батсайханыд хүргэн өгч хээр азарганд нь хураалгасан аж. Ийнхүү хоёр талын хурдны удамтай хонгор халзан даага  он гарсаар гурван ч жижиг уралдаанд тоосоо өргөн шандас шалгасан  бөгөөд уяаг нь МУ-ын Алдарт уяач Дуламын Дашдэлэгийн ач хүү Лхагважав тааруулжээ.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна