400 жилийн түүхтэй “La Rapa das Bestas” фестиваль

А.Тэлмэн
2013 оны 1-р сарын 10 -нд

Испаний Галици бүсийн Сабуседо хэмээх жижигхэн хотын баруун хойд нутагт 400 жилийн түүхтэй “La Rapa das Bestas” хэмээх фестиваль өнгөрсөн жилийн долоодугаар сарын 7-нд болжээ. Гурван өдөр үргэлжилдэг энэ фестивалиар зоригт баатрууд цугласан олны нүдэн дээр зэрлэг морьдын үсийг засах үзүүлбэрийг үзүүлдэг байна. Тэд зэрлэг морьдыг бугуйлдан барьж аваад, дэл сүүлийг нь засна. Гэхдээ  ижил төрлийн баяруудаас ялгаатай нь ямар нэг ташуур, модыг ашигладаггүй гэнэ.
“La Rapa das Bestas” фестивалийн эхний өдөр нар мандахтай зэрэгцэн оролцогчид Сабуседо хотын гэгээн Лоренцын сүмд очиж, өөрсдийгөө даатган залбирдаг байна. Өнгөрсөн 400 жилийн түүхэнд зохион байгуулалтын хувьд нэг л зүйл өөрчлөгджээ. Энэ нь тамганы оронд хүмүүнлэг микрочипыг ашигладаг болсон явдал юм.
Галицийн хөдөө аж ахуйн захирал Xeral Xunta, Хосе Альварес Робледо уг фестиваль нь энэ бүс нутгийн соёлын өвийн нэг хэсэг гэж онцлоод жуулчдын хувьд үзэх дуртай баяр хэмээн үзэж байгаагаа онцолсон байна. 

У.Света

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна