Эзэндээ итгэл төрүүлсэн, хурдан ажнай

А.Тэлмэн
2013 оны 1-р сарын 10 -нд

Хурдан хүлгэдийн тоос тэнгэрт тулж, хүүхдийн гийнгоон дуу Хүй мандалын торгон дэнжид цуурайтаж, Монгол төрийн наадам нартай хуртай дэлгэр сайхан болж өнгөрлөө. Ардын хувьсгалын 91 жилийн ойн шүдлэнгийн уралдаанд айргийн гуравт Өвөрхангай аймгийн Баянгол сумын уугуул Төмөрпүрэвийн Ганзоригийн хар  үрээ хурдалсан. Хар үрээ Сүхбаатар аймгийн Баян-Уул сумын Галбадрахын унаган адуу. Өмнөх жил сөнгө даага сумын найман түрүү авч, Дундговийн бүсэд айрагдан, Говьшанхын наадамд долоолж байсан хурдан ажнай. Энэ жилийн тухайд хүч тамир сайтай уяа сойлго нь сайхан таараад Өвөрхангайн хоёр ч сорилго уралдаанд хол тасархай түрүүлсэн болохоор битүүхэн горьдож байлаа хэмээн эзэн нь бидэнтэй хуучилсан юм. Манай уншигчид  Т.Ганзориг уяачийг Ардын хувьсгалын 89, 90 жилийн ойд “Аварга хар”-ыг айрагдуулж байсан гэдгээр нь андахгүй байхаа.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна