“Las Luminarias” баяр

А.Тэлмэн
2013 оны 1-р сарын 09 -нд

Испаний Сан-Бартоломе-де-Пинарес тосгонд гэгээн Антоний  баярын өмнөхөн «Las Luminarias» хэмээх нэртэй гэрийн тэжээвэр амьтдад зориулсан ер бусын баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай ажээ. Баярын өдөр тосгоны нарийн гудамжны булан тохойд түүдэг гал асаадаг байна. Харин энэхүү асаасан галан дээгүүр зоригт унаачид хурдан хүлэг морьтойгоо харайн гардаг  ажээ. Нутгийнхны зан үйлээр бол энэ  нь морьдоо “ариусгаж” байгаа хэрэг аж. Ингэснээр бүтэн жилдээ эрүүл энх, аз жаргалтай амьдрах агаад ямар нэг гадны халдлагад өртдөггүй гэж үздэг байна. Уг уламжлалт баярыг ойролцоогоор 500 жилийн өмнөөс тэмдэглэсээр өдий хүрчээ.

У.Света

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна