“Латиф” сангийнхан 200 хүүхдийг баярлуулна

А.Тэлмэн
2013 оны 1-р сарын 08 -нд

Жилийнхээ ойтой золгож байгаа “Латиф” сангийнхан энэ сарын 25-нд нэрэмжит тоглолтоо Монгол хүүхдийн ордонд хийхээр ажилдаа оржээ. Энэ нэг жилийн хугацаанд сангаас Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын иргэн Д.Баяндэлгэр бүсгүйд тусалж “Хонгор нутгийн бүсгүй алхахыг хүсч байна” хандивын тоглолтыг өнгөрсөн намар хийсэн юм. Харин энэ удаад хайр халамж дутсан 200 хүүхдийг  баярлуулахаар шийджээ.  Ийнхүү хүмүүнлэгийн үйлсэд нэгдэх болсон “Байзада ба түүний  нөхөд”-ийн  тоглолт нь  20000 төгрөгийн такстай байх гэнэ. Тоглолтонд “Маршал”, “Маднесс”, “Fly”, “Гурван бүдүүн”, “ Синг” хамтлагууд болон Харшийн Баска, дуучин Гантулга, Хар сарнайн Маадай, Цэцэгийн Батболд, дуучин Байзада нар ая дуугаа өргөх юм байна. Энд сонирхуулахад “Маднесс”-ийнхэн шинэ  бүрэлдэхүүнтэйгээ тоглох бөгөөд гоцлол дуучин Сайханаа оны өмнөхөн Францаас ирээд байгаа юм байна. Түүнчлэн Монголын нэрийг дэлхийд тавцанд гаргаж яваа циркийн шилдгүүд, “Хандгай”, “Мөрөөдлийн театр” болон Драмынхан оролцох ажээ.

П.Ундраа


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна