Далай даян, дархан аварга Шагдарын Гомбо (Лувсанжамбаа)

А.Тэлмэн
2013 оны 1-р сарын 07 -нд

Аваргын алдар: Шагдарын ГОМБО(ЛУВСАНЖАМБАА)
Төрсөн он(жил): 1868-1939(луу)
Нутаг ус: Түшээт хан аймаг Дайчин чин вангийн хошуу(Булган аймгийн Сайхан сум)
Цол чимэг: Манлайн дэлгэрэх, үлэмж бадрах, тонж гарамгай, машид хүчит, үлэмж барьцтай, бат нягт итгэлт, баатар зоригт, бардам түрэмгий, онц үзэсгэлэнт, хууринан шуугих, халх даяар маш гайхамшигт,  тод сонин, саруул шаламгай, өнөд түвшин, бүхнээ сонсголонт, үнэн хүчит, үнэхээр итгэлт, хотлоорыг баясгагч, саруул сайжрах, бас баярлах, өрнөн дэлгэрэх, харилтгүй жавхлант, далай даян дархан аварга.
Барилдааны амжилт: Даншиг наадамд 1901 онд 11 давж түрүүлэн, 1900, 1906 онд үзүүрлэн, 1896, 1897(арслан цол авсан), 1899,  1902, 1907, 1908, 1911 онд 7 удаа шөвгөрсөн бол 1908 оны тусгай даншигт шөвгөлжээ. Харин Уул тайлгын наадамд 1900, 1901, 1902, 1905, 1906 онд 5 түрүүлж,  1895(заан цол) , 1896, 1898, 1904  онд 4 үзүүрлэн, 1890, 1891, 1894, 1897, 1899 онд 5 шөвгөлжээ.
Гол онцлог: Гомбо аварга өндөр том биетэй, хүрэн улаан царайтай, толгой, нүд хөмсөг том, бүдүүн дуутай, хуруу шуугаараа их үстэй хүн байжээ. “Би дүүгүй бол даншиг, уул тайлгат олон түрүүлэхгүй байв, Унахаар хүнийг дүү аваад хаячихаж байсан учраас хэд түрүүлсэн, гэхдээ шөвгөрөөд л байх байв. 10 хэд шөвгөрсөн” хэмээн хуучилдаг байжээ. Үнэхээр дүүтэйгээ олон наадамд үлдэж барилдсан. 1912 оноос хойш хүрээнд ирж барилдалгүй байсаар 1938 онд маршалын урилгаар ирж байжээ.
Дархан мэх: хавирах, тахимдах

Бөх судлаач Б.Цогтбаатар

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна