Шилдэг унаач Б.Батхишиг: Өвлийн өвгөнд олон айраг, түрүүтэй болмоор байгаагаа хэлсэн


Бяцхан шилдэг унаачдын яриа энэ удаад “Ажнай шарга” галын Батцоожийн Батхишигийнхээр үргэлжилж байна. Тэрээр 2012 онд улс бүсийн наадмаас нэг түрүү, дөрвөн айраг хүртсэн амжилтаараа шилдэг унаачдын дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн юм. Галынхаа унаачдаас хамгийн отгон нь болох Батхишиг энэ үдэш нагац эгчийнхээ урласан үндэснийхээ хувцсаар гоёсон нь хурсан олныг эгдүүг өөрийн эрхгүй хүргэж байсан гээч. “Шадар сайд Энхболд ахын халзан бид хоёр олон удаа амжилт гаргаж байгаа” хэмээн бахдан ярих шилдэг унаачтай цөөн хором хөөрөлдсөнөө хүргэж байна.
-Оны шилдэг унаач болсон дүүдээ баяр хүргэе?
-Баярлалаа. “Тод магнай” сайтаар дамжуулан энд цугласан “морины” хамт олондоо шинэ жилийн баярын мэндийг хүргэе. Ирж байгаа 2013 онд одтой байгаарай гэж хүсэх байна.
-Өөрийгөө манай уншигчдад дэлгэрэнгүй танилцуулаач?
-Би одоо 9 настай. Эрдэнэтийн Улаантолгой сумын нэгдүгээр сургуулийн Оюун багштай гуравдугаар ангид сурдаг. Миний аав Батцоож, ээж Дэлгэртуяа нар малчин хүмүүс. Бид ам бүл дөрвүүлээ. Миний ах Батбилэг 12 настай. Бас хурдан морь унадаг. Гэхдээ би ахынхаа амжилтыг нэг бүрчлэн мэддэггүй юмаа. /инээв/
-2012 онд ямар ямар амжилт гаргасан бэ?
-Энэ жил Энхболд ахын халзан бид хоёр олон сайхан амжилт гаргаж, уяач нараа баярлуулсан шүү. Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмын их насанд халзантайгаа дөрөвлөсөн. Манай Дашчийрэв агаа бие дааж морь уяад анх удаа төрийнхөө наадмаас хишиг хүртсэн гээд үнэхээр их баярласан. Сая бас шилдэг уяач болсон, та харсан биз дээ.
-Өөр ямар ямар амжилт гаргасан билээ?
-Халзантай Хэнтий аймгийн Баянхутаг, Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд болсон уралдаануудад түрүүлсэн. Бас Сүхбаатарт аймгийн Алдарт уяач Жаргалсайхан ахынхаа даагыг унаж дөрөвлөсөн. Түмэнцогтод Дашчийрэв ахын уясан азаргатай барианаас гарахдаа халтирч унаад 15-аар орчихсон. Энэ тухай дурсахаар одоо ч таагүй санагдаад байдаг юм. Гэхдээ сургамж болсон гэж хэлж болох юм байна.
-“Ажнай шарга” гал олон унаач хүүхэдтэй юу?
-Бид дөрөв, тавуулаа. Манай галын хамгийн том нь 13-тай. Харин би хамгийн бага нь.
-Анх аль наадамд, ямар насны морь унаж байсан бэ?
-Би зургаан настайдаа морь унаж сурсан гэж дээр хэлсэн дээ. Гэхдээ найман настайгаа уралдаж байгаа. Тэгэхээр би унаач хүүхдүүдийн хувьд шинэ хүүхэд байгаа биз. /инээв/ Анх Архангайн наадамд тус аймгийн Пүүжээ гэж ахын морийг унаж 9-д орж байсан. Харин улс бүсийн чанартай наадмуудад 2012 оны хавраас л эхэлж уралдаж байгаа юм. Баянхутагт болсон уралдаанд Энхболдын морийг унаж нэгд орсон. Харин Цэрэнбалтав ахын соёолонтой түрүүлсэн. Энхболд ахын халзан бид хоёр олон уралдаанд оролцож, айраг түрүү хүртэж байгаа болохоор би их хайртай. Ер нь Мөлүү хээрийг бас халзан морио унах дуртай.
-Хурдан морь унахад хамгийн гоё нь юу байдаг юм бэ?
-Мэдээж түрүүлэх шүү дээ. Салхи сөрөн давхиж байх их гоё санагддаг юм. За тэгээд мэдээж цоллуулах бас их гоё мэдрэмж төрүүлдэг.
-Танай ангид унаач хүүхдүүд байдаг уу?
-Бий. Надтай нийлээд тав байна. Бид хэд чинь хааяа мориныхоо тухай ярина. Хүүхдүүд надаас “ямар морь хурдан бэ? гэж асуухаар би халзан л хамгийн хурдан” гэж хэлдэг юм.
-Сая унаач хүүхдүүдтэй уулзаж байхад түрүүлэх морь андашгүй гэж ярьж байна. Чи үүнийг мэдэх үү?
-Би мэднэ шүү дээ. Наадмын өглөө уяан дээрээ сортолзоод л, сэргэлэн байгаа нь гарцаагүй түрүүлээд байх шиг санагддаг юм.
-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
-Мотоцикль унах дуртай. Гэхдээ одоохондоо ганцаараа чаддаггүй л дээ.
-Том болоод ямар мэргэжилтэй хүн болох вэ?
-Уяач болноо, яг л Дашчийрэв агаа шигээ. Сайн уяач гэж хүмүүс ярьдаг даа. Бидэнд бас их хайртай. “Сайн хүүхэд шүү” гээд л урам өгөх бүрт нь илүү сайн уралдана даа гэж бодогддог юм.
-Шинэ жилийн үдэш өвлийн өвгөнд хүслээ хэлэх бол юу хүсэх вэ?
-Олон айраг түрүү авах юмсан гэж хэлнээ.
-Ярилцсанд баярлалаа. Сайхан баярлаарай.
Ийнхүү бидний яриа ийнхүү өндөрлөсөн юм. Яриагаа дуусгаад дугаарыг нь асуухад бэлэгний үүргэвчээ задалж байгаад утасны үүрээ гаргаснаа “сая авсан болохоор цээжилж амжаагүй юм” гээд утсаа өглөө. Жаахан биедээ баймгүй хэрсүү, атлаа эгдүүтэй унаачийн ертөнцөөр аялахад ийм байлаа.
П.Ундраа


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Лхагва, 12:44 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.…
-
Лхагва, 11:04 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал…
-
9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
Сэтгэгдэл бичигдээгүй байна