МУГЖ Д.Жаргалсайхан - Гүрэн монгол чинь хүлээнэ

А.Тэлмэн
2013 оны 1-р сарын 02 -нд

Монголын рок, поп урлагийн анхдагч болох "Баян Монгол" чуулга, "Соёл-Эрдэнэ" хамтлагийн дуучнаар урлагийн гараагаа эхэлж байсан Жагаа гавьяат 1989 онд "Чингис хаан" хамтлагаа байгуулж байсан түүхтэй. Энэ хугацаанд тэдний фенүүд урваж байсан нь тун цөөхөн. Үүнийг тус хамтлагийн амьдралын үнэнийг өгүүлсэн шүлэг, сэтгэл дотно аялгуутай нь холбон тайлбарлах нь бий. Тиймдээ ч монголын рок хөгжмийн оюун санааны "эцэг" хэмээн урлагийн нөхөд нь Жагааг үнэлдэг юм билээ.  Үе үехэн гавьяатын зангараг зааж, часхийсэн уран бүтээлээр бэлэг барьдаг тэрээр энэ удаад “Гүрэн монгол чинь хүлээнэ”  дуугаа хийжээ.  Урт үс, тоногтой савхи, чамин ганган гинжээр тоноглосон гавьяатын стил өөрчлөгдсөн бололтой.

П.Ундраа

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна