Ц.Дуламсүрэн: Хоногийн шөнөдөө босоо зүүрмэглэн сэрэх хорвоогийн сэргэлэн амьтан адууны хийморь биднийг ивээх болтугай

А.Тэлмэн
2012 оны 12-р сарын 31 -нд

Төрийнхөө сүлдэнд морио дээдэлсэн монгол түмэндээ болон нутгийн зун олондоо шинэ оны цогтой халуун мэндийг хүргэе.
Хүн төрөлхтний түүхэнд оруулсан биет бус оюуны өв соёл, Монголын үндэсний  их бахархал, тусгаар тогтнолын бэлгэдэл болсон эрийн гурван наадмын нэгэн төрөл болох морин уралдааныг бүрдүүлэгч, өвөг дээдсээсээ өвлөн авсан морь уяж сойх эрдэм чадал нь гийсэн эрхэм уяачид та бүхний минь мэлмий ариун байж, хоногийн шөнөдөө босоо зүүрмэглэн сэрэх хорвоогийн сэргэлэн амьтан адууны хийморь биднийг ивээж түмэн олон минь амар амгалан байхын ерөөлийг дэвшүүлье.
Монгол Улсын начин, Монгол Улсын Тод манлай уяач, ММСУХ –ны тэргүүлэгч, Архангай аймгийн ММСУХ-ны тэргүүн Ц.Дуламсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна