“Алладины тавчик”-тай морь

А.Тэлмэн
2012 оны 12-р сарын 28 -нд

Удаан хугацаанд хэн нэгний анхаарал халамжнаас хол байж “бор зүрхээрээ” явсаар хүндхэн байдалд орсон адуу бол Джерри байлаа. Тэр хоёр жилийн хугацаанд 200-д  хүртэл жин нэмж, туурай нь 25 см хүртэл ургаж яг л өнөө үлгэрт гардаг Алладины тавчигтай адил харагдахаар болжээ. Үүнээсээ болоод хөдөлж явахад ч бэрх болсон байна. Түүний хувьд бусад морьд шиг дэл сүүл нь намирч, уралдаан тэмцээнд орно гэдэг “мөрөөдөл” болсон байх нь тэр. Түүний энэ хүнд байдлыг анзаарсан сайн санаат хүмүүс түүнд туслахаар шийджээ. Малын эмч нар түүнтэй хагас жил гаруй “ажилласны” хүчинд Джеррийг хэвийн жинд нь оруулсан байна.

У.Света

 

 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна