Дорнодын шилдэг унаач хүүхдүүд

А.Тэлмэн
2012 оны 12-р сарын 28 -нд

Дорнодын МСУХ-ныхон энэ сарын 24-д болсон шилдгүүдээ тодруулсан тухай бид мэдээлсэн билээ. Тэгвэл энэ удаад тус аймгийн шилдэг унаач хүүхдүүдийг танилцуулж байна. Шилдгийн шилдэг унаачаар Халхгол сумын унаач Б.Шинэхүү сумын наадамд хоёр түрүү, нэг айраг, аймгийн наадамд 2 айраг, Зүүн бүсийн наадмын шөвгийн аравт орсон амжилтаараа энэ онд тэргүүлжээ.  Харин удаах байранд Хэрлэн сумын унаач Б.Мичидмаа аймгийн наадмын нэг түрүү, нэг айргийн амжилтаараа хоёрдугаарт бичигдсэн аж. Матад сумын унаач Д.Анхчулуун аймгийн наадмын хоёр айраг, сумын наадмын 2 түрүү, нэг айраг, хатагин наадмын түрүүгээрээ, Дашбалбар сумын унаач Б.Халиун сумын наадмын нэг түрүү, гурван айргаараа шилдгүүдийн эгнээнд бичигджээ. Мөн Баяндун сумын унаач А.Алтанжаргал сумын наадмын хоёр түрүү, нэг айраг, Гурванзагал сумын унаач О.Бодь-Итгэл аймгийн наадмын нэг айраг, сумын наадмын нэг түрүү, 4 айраг, Сэргэлэн сумын х.Өсөхбаяр сумын наадмын нэг түрүү, гурван айраг, Цагаан-Овоо сумын унаач Б.Ганцог улсын наадмын нэг түрүүн амжилтаараа нөхдөө хошуулчилсан аж. Үргэлжлүүлээд Булган сумын унаач Э.Баярсайхан, Хөлөнбуйр сумын Б.Галбадрах, Баянтүмэнгийн Б.Алтансүх, Баян-Уулын Т.Бүүвэйбаатар, Чойбалсангийн унаач Ж.Цэндбаяр нар  бичигдсэн байна.

П.Ундраа


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна