Ж.Бат-Эрдэнэ:2012 онд аймаг бүсийн чанартай 10 уралдааныг зохион байгуулсан

А.Тэлмэн
2012 оны 12-р сарын 28 -нд

Төрийнхөө их баяр цэнгэл монгол наадмаа бүрдүүлж түмэн олноо баясгадаг, монгол уламжлал, өв соёлоо дээдэлдэг эрхэм уяачид, унаачид морины зүтгэлтнүүддээ ирж шинэ оны мэндийг дэвшүүлье.
“БУЛГАНХАНГАЙ” МСУХ нь “Гал луу” жилийн хаврын нээлтийн уралдаанаасаа эхлээд МУ-ын баатар Ж.Гүррагчаад зориулсан хаврын уралдаан, “Ирээдүйн түмэн эх” дааганы уралдаан, аймгийн урд бүсийн “Баяннуур-2012” уралдаан, “Аварга” наадам гээд аймгийн бүсийн чанартай арван уралдаан наадмыг зохион байгуулж, “Уяачийн эрдэм” сургалт, “Хэн сайн цоллооч вэ” уралдаан, “Улс, аймгийн Алдарт уяачдын” зөвлөгөөн, “Оны шилдэгүүдээ шалгаруулах” цэнгүүн зэрэг олон ажлыг амжилттай зохион байгуулж 2012 оноо үдэж байна.
Уясан хүлэг тань хурдан, унасан хүүхэд тань цовоо байж
хурдан морины босоо цагаан хийморь ивээх болтугай.
“БУЛГАНХАНГАЙ” МСУХ-ны Ерөнхийлөгч Ж.Бат-Эрдэнэ

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна