Дорнод аймгийнхан шилдгүүдээ тодрууллаа
А.Тэлмэн
Дорнод аймгийн МСУХ-ныхон энэ сарын 24-ны 17 цагт “East palace”-т шинэ жилийн цэнгүүнээ эхлүүлсэн юм.
..Энэхэн замбативийн эзэн нь болох гэж эрх хүн төрдөг юм
Эргэх дэлхийгээ хайрлах гэж эр хүн төрдөг юм
Эх орондоо тулах багана, тулгуур болох гэж эр хүн төрдөг юм
Эрхт төрдөө түшээ болох гэж эрх хүн төрдөг юм... Тиймээ тусгаар тогтнол, түүх соёлоо туурайт хүлгийнхээ зоон дээр тунхагласан Чингис хааныхаа гал голомтыг бадрааж яваа хийморилог уяачид ийнхүү ололт амжилтаа дүгнэн баярлацгаалаа. Цэнгүүний нээлтийг Монгол улсын Их хурлын гишүүн, аймгийн МСУХ-ны тэргүүн Х.Болорчулуун нээсэн юм. Энэ онд тус аймгийн МСУХ нь 15 жилийн ойн баяраа тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Ойн арга хэмжээний хүрээнд дээд гурван насны өндөр бай шагналтай хурдан морины уралдааныг зохион байгуулж, МҮОНТ-тэй хамтран сумдын залуу уяачдыг оролцуулсан “Адуучин” нэвтрүүлгийг хийсэн аж. Мөн өнгөрсөн хавар аймгийн МСУХ-ны дөрөвдүгээр бага хурлыг зохион байгуулж бүтцийн шинэчлэл хийн, шинэ тэргүүнээр нь “Дорнод гурил” ХХК-ны захирал Х.Болорчулуун сонгогдон ажиллах болсон юм. 2012 онд Дорнодын уяачид улс, бүсийн наадмуудад одтой наадан, буухиагаа үргэлжлүүлсэн амжилтаа энэ үдэш онцолцгоолоо. ММСУХ-ны шилдэг 9 уяачийн дөрөвдүгээрт Цагаан-Овоо сумын харьяат аймгийн Алдарт уяач Т.Батзориг эрэмбэлэгдсэн билээ. 1995 онд сумынхаа наадамд өөрийн унаган адуугаа айрагдуулснаар амжилтын гараагаа эхэлж байсан тэрээр 2012 он гарсаар Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадамд шүдлэн түрүүлгэж, эрлийз дээд насны ангилалд азарга аман хүзүүдүүлсэн юм. Мөн Өмнөговийн бүсийн уралдаанд азарга түрүүлгэж, соёолон дөрөвт, азарга тавд хурдлуулан Төвийн бүсийн уралдаанд азарга аман хүзүүдүүлэн энэхүү амжилтаараа ийнхүү Монгол улсын шилдэг уяач нарын нэгээр шалгарсан юм. Энэ онд одтой наадсан бас нэг эрхэм бол Матад сумын харьяат, аймгийн Алдарт уяач Б.Цэндбаатар байлаа. Эдний уясан хурдан хүлгүүд Монгол төрийн болон бүсийн наадмуудаас нийтдээ 4 түрүү, 8 айраг хүртсэн амжилтаараа 2013 онтой золгож байна. Түүнчлэн аймгийн МСУХ-ны тэргүүлэгч “Чандмань тал” ХХК-ны захирал Ж.Энхболдын хүрэн үрээ АХ-ын 91 жилийн ойн баяр наадамд түрүүлж, Халхгол сумын харьяат аймгийн Алдарт уяач А.Цогоогийн унаган хээр азарга айргийн тавд хурдалжээ. Хөлөнбуйр сумын Мөнхбатын унаган адуу бор морийг МУ-ын Тод манлай уяач С.Ганхуяг уяж улсын наадамд гурав дахь жилдээ айрагдан шинэ амжилтын түүхийг бичсэн байна. Бас аймгийн МСУХ-ны нарийн бичгийн дарга Б.Батсайхан ажил үйлсээрээ шалгарч Турк улсын Станбул хотод болсон Азийн морин уралдааны холбооны 34-р бага хуралд төлөөлөгчөөр оролцжээ. Айраг түрүү хүртэнэ гэдэг уясан эзэн, унасан хүүхэд, хурдан морь гурвын аз хиймортой холбоотой. Тиймдээ ч энэ үдэш одтой наадсан унаач багачуудыг нэрлэж, шагналын хур буулгасан юм. Унаач хүүхдүүдээс Матад сумын Т.Баярхүү, Цагаан-Овоо сумын Б.Баттулга нар шалгарсан. Тус холбооныхон энэ жил унаач хүүхдүүдээ олон улсын Найрамдал зусланд амрах эрхийн бичгээр шагнаж, урамшуулсан нь бяцхан унаачдад урам зориг нэмсэн юм. Энэ мэт ололт амжилтаараа дүүрэн шинэ оныг угтаж байгаа Дорнодчууд шилгүүдээ ийнхүү нэрлэж байна. Үүнд:
1. Оны шилдэг уяачаар: Дорнод аймгийн Матад сумын уугуул, сумын Алдарт уяач “Буман хурд” гал уяаны залуу уяач Маруушийн Мөнхсайхан шалгарсан юм. Тэрээр Дорнод аймагт зохиогдсон Матад сумын баяр наадмаас 3 түрүү, 4 айраг, АХ-ын 91, аймаг байгуулагдсаны 81 жилийн түүхт ойгоор 1 түрүү, нэг айраг хүртжээ. Мөн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд болсон Хатагин гуравдугаар хошууны 2-р их наадмаас хоёр айраг хүртсэн амжилтаараа “мэргэжил нэгт нөхдөө” манлайллаа.
2. Оны шилдэг ивээн тэтгэгч байгууллага: Д.Цогтгэрэл захиралтай “Буман олз” ХХК
3. Оны шилдэг ивээн тэтгэгч иргэн: аймгийн МСУХ-ны тэргүүлэгч, Халхгол сумын “Халхын Тован” МСУХ-ны тэргүүн А.Хүрэлбаатар
4. Оны шилдэг салбар холбоо: Халхгол сумын “Халхын Тован” МСУХ
5. Оны шилдэг азарга: Дорнод аймгийн Халхгол сумын харьяат Баатарын Мягмардоржийн Бор азарга /Уяачдын холбооны 15 жилийн ойн нэрэмжит уралдаанд айрагдаж, АХ-ын 91, аймаг байгуулагдсаны 81 жилийн ойн баяр наадмаар түрүүлсэн/
6. Оны шилдэг их нас: Дорнод аймгийн Матад сумын харьяат Баатарын Гантудгын хонгор морь / Уяачдын холбооны 15 жилийн ойн нэрэмжит уралдаанд айрагдаж, АХ-ын 91, аймаг байгуулагдсаны 81 жилийн ойн баяр наадмаар түрүүлсэн/ шалгарлаа.
П.Ундраа
Фотог Тэмка
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна