Лукас хамгийн ухаантай морь

А.Тэлмэн
2012 оны 12-р сарын 27 -нд

Карен  Мердок 9 настай, өлсөж туйлдсан Лукасыг худалдан авчээ. Тэр үед Лукасыг харсан болгон л “түүнээс салах хэрэгтэй, юугаа найдаж хүлээдэг байна” хэмээн үгсийг эзэнд нь хэлнэ. Харин Карен энэ тухай хэзээ ч бодож байсангүй. Тэр жилээс хойш өдгөө есөн жил өнгөрсөн байх ажээ. Энэ хугацаанд Лукасын гайхам авьяас дэлхийн сая сая хүмүүсийн анхаарлыг татаж, гайхашруулж чадсан юм. Энэ адуу испани алхам, проезд, реверанс, нугаралт, нохой шиг суухаас эхлээд олон төрлийн дасгалуудыг ямар нэгэн гадны нөлөөгүйгээр хийдэг байна. /Карен ташуур хэрэглэдэггүй/
Түүнээс гадна тэрбээр үсэг, тоо, хэлбэр дүрс, өнгийг ч ялгадаг аж. Энэ тухай эзэн нь “манай Лукас хурдан ойлгож, маш хурдан сурдаг” хэмээн бахдан ярих дуртай. Ийнхүү Карены сайхан сэтгэлийн ачаар Лукас өнөөдрийн амжилтанд хүрчээ. Тэдний хооронд маш нарийн итгэлцлийн харилцаа бий. Хүндлэл, хайр энхрийллийг нь харсан хэн бүхэн биширдэг ажээ.
Нэгэн цагт эзнээсээ өөр хэнд ч итгэл үл төрүүлсэн Лукас өдгөө бол дэлхийн хамгийн ухаантай морь болсон түүх товчхондоо иймэрхүү. Тэрээр 19 хүртэлх тоог таньдаг чадвараараа Гиннесын номонд бичигдсэн байдаг юм.

У.Света

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна