Сараагийн шинэ жилийн гоёл 1000 долларын үнэтэй

А.Тэлмэн
2012 оны 12-р сарын 19 -нд

Улаанбаатар даяар Б.Сарантуяа гавьяатын “Шинэ жилийн шөнө”, “Цагаан шөнө”, “Шинэ жил манайд ирлээ” эгшиглэж, хаа сайгүй сүрлэг ногоон гацуур үзэмж нэмэн гялалзах нь хоёр он солигдох мөч ойртсоныг төвөггүй гэрчилнэ. Шинэ жилийн үеэр хамгийн эрэлттэй дуучдын нэг нь яах аргагүй Сараа. Тэгээд ч түүнд шинэ жилийн хитүүд олон байдаг гэдэг утгаараа Сараагаар “гангарах” гэсэн олны захиалга эртнээс эхэлсэн гэх. Ер нь урилганд дарагдсан оддын үнийн жагсаалтыг Сараа, Ариунаа нэр  4 сая төгрөгөөр тэргүүлж, зангарагтай нөхөд болохоо харуулаад байгаа. Ямартаа ч “ажилдаа” орсон Сараа энэ удаа нэг бүр нь 1000 долларын үнэтэй, Турк даашинзуудаар гоёхоор зэхсэн гэнэ. 

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна