2012 оны чансаатай хурдан хүлгүүд

А.Тэлмэн
2012 оны 12-р сарын 18 -нд

Луу жилийн одтой наадсан эрхмүүд амжилт бүтээлээ дүгнэж байна. ММСУХ-ноос зохион явуулдаг оны шилдгүүдийн жагсаалтыг бид хүргэж байгаа билээ. Шилдэг уяач, унаач хүүхдүүдийн мэдээллийг оруулаад байгаа бол харин энд Монгол улсын манлай есөн азарга, их насны морьдыг танилцуулж байна.  ММСУХ-ны Рейтингийн зөвлөлийн шийдвэрээр ийнхүү жагсаажээ.
Монгол улсын манлай есөн азарга
1. Монгол улсын Тод манлай уяач Г.Батхүүгийн Соёмбо зээрд 
2. Монгол улсын Тод манлай уяач Д.Цэрэнжигмэдийн Зээрд азарга.
3. Монгол улсын Манлай уяач Д.Бат-Эрдэнийн “Улс” хүрэн халзан азарга
4. Аймгийн Алдарт уяач Г.Тэмүүлэнгийн Зээрд халзан азарга
5. Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул Д.Сугарын хул азарга
6. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уяач Б.Цэрэнбалтавын халтар азарга
7. Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул Ц.Бямбасүрэнгийн хүрэн азарга
8. Аймгийн Алдарт уяач Б.Наранхүүгийн Монгол хээр
9. Аймгийн Алдарт уяач Ч.Ганзоригийн хүрэн азарга

Монгол улсын манлай есөн их нас
1. МУ-ын Манлай уяач Х.Бат-Эрдэнийн хүрэн морь
2.  “Эрдэнэт хүлэг” уяачдын холбооны нарийн бичгийн дарга Д.Баясгалангийн суман хүрэн морь
3. ММСУХ-ын Ерөнхийлөгч М.Энхболдын хүрэн халзан
4. Аймгийн Алдарт уяач Ү.Атарсайханы Ембүү хул морь
5. Монгол улсын Тод манлай уяач С.Ганхуягийн бор морь
6. Ховд аймгийн Чандмань сумын уугуул Ерөөлтийн хүрэн
7.  Сүхбаатарын Түмэнцогт сумын уяач С.Гантөмөрийн хонгор морь
8. Төв аймгийн Дэлгэрхаан сумын харьяат Ш. Мөнгөншагайн буурал
9.  Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул П.Одонбаатарын цавьдар морь

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна