“Алтан морь”-ны эзэд тодорлоо

А.Тэлмэн
2012 оны 12-р сарын 17 -нд

Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, Монгол улсын Гавьяат барилгачин П. Мэндбаяр, Завхан аймгийн Яруу сумын харьяат МУ-ын Алдарт уяач Д.Дагвадорж нар энэ удаагийн “Алтан морь”-ны эзэд боллоо. Монголын  хурдан морины уралдааныг хөгжүүлэх үйлсэд өөрийн оюун ухаан, бие сэтгэл, хөрөнгө хүчээ зориулан, ММСУХ-ны бодлого үйл ажиллагааны хүрээнд амжилттай ажиллаж, Монголын үндэсний их өв соёл хурдан морины уралдааны түүхэнд гарамгай гавьяа байгуулсан хурдан морин зүтгэлтэнд олгодог юм. “Мон уран”-ы Б.Наранхүү, “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ, “Арвагар хээр” холбооны гүйцэтгэх захирал Ю.Үнэнбүрэн, “Монхангай” группийн Ерөнхийлөгч С.Сэргэлэн нарын “Алтан морь”-тнуудын эгнээнд ийнхүү Алдарт уяач Д.Дагвадорж, аймгийн Алдарт уяач П.Мэндбаяр нарын эрхмүүд багтлаа. Тэд хурдан хүлгэдээ уяж уралдуулахаас гадна Монголын морин спортын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж шилдэг ивээн тэтгэгчээр удаа дараа шалгарч байсан юм.  Тэрээр “Хурдан мориор дамжсан үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд өөрийн чадах бүхнээр манлайлан хичээн ажиллах болно. Энэ шагнал надад илүү ихийг хийх урам зориг нэмлээ” хэмээн баярын сэтгэгдлээсээ хуваалцсан юм.
П.Ундраа

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна