Тод манлай хийморьтой байна

А.Тэлмэн
2012 оны 12-р сарын 17 -нд

Олон сарын турш маргаан дагуулсан Өвөрхангайн асуудал Г.Батхүү гишүүнийг тангараг өргөснөөр  нэг тийш боллоо. Ийнхүү “моринд нугасгүй” их хурлын гишүүдийн тоо нэгээр нэмэгдэж байна.  2011 онд гаргасан амжилтаараа Тод манлайн болзол хангаж, луу жилийн босгон дээр шинэхэн цолоо хүртсэн гишүүнийг хийморьтой байна гэлцэх юм билээ. Учир нь түүний шинэ цолыг мялааж соёмбо зээрд нь хаврын бүсийн уралдаан “Дүнжингаравын хурд 2012”-т аман хүзүүдсэн бол Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадамд айрагдаж, Өмнөговийн бүсэд хоёрлосон амжилтыг үзүүлээд байгаа билээ. Тиймдээ ч энэ амжилтаараа 2012 оны шилдэг азарга болж буй. Юутай ч луу жил гарсаар тунчиг одтой наадсан Тод манлай  УИХ-ын гишүүн болсноор гурав дахь парламентдаа ажиллах болж байгаа юм.

П.Ундраа 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна