Эрчүүдийн хайртай бүсгүй

А.Тэлмэн
2012 оны 12-р сарын 17 -нд

А.Долгор гавьяатын “Эр хүн”,  Б.Батболдын “Би Монгол эр хүн”  гээд л эрчүүдээ магтан дуулсан дуу дуусчихдаг нь тоогүй. Гэхдээ хэзээний гүндүүгүй эрчүүд тэр дундаа уяачдын hitone-д “Би Монгол эр хүн” эгшиглэх нь олонтаа. Тиймдээ ч СТА, дуучин Б.Батболдыг хаа явсан газар “галзуу хит”-ээ дуулж өгөөч гэсэн хүсэлт байнга л ээрч байдаг гэх юм билээ. Тэгвэл “эрчүүдийн дуу”-ны жагсаалтанд СТА, дуучин Г.Отгонгэрэлийн “Эрчүүдээ дуулъя” орж ирээд багагүй хугацаа өнгөрч байна. Дуучин бүсгүй Жавхлан, Баясгалан нарын гавьяатуудын нэг ангийн анд бөгөөд анх “Тогоруутай нуур”-аар танигдаж байлаа гэж.  Энэ жил “Эрчүүдээ  дуулъя” хитээрээ  бие даасан тоглолтоо хийгээд амжсан дуучин бүсгүйн “Дассан сэтгэл”, “Зүрхэн цэцэг”, “Сэтгэлдээ дуулъя” зэрэг олонд хүрсэн дуунууд нь бий. Ямартаа ч
Ухааны цараатай эрчүүд байхгүй бол
Уурганы уртыг хэн барихын бэ
Адууныхаа захаар исгэр ч өссөн
Амны хишигтэй эрчүүдээ дуулъя юу
Дэргэд ханхайх эрчүүд байхгүй бол
Дэнж хотойтол хэн зодоглохын бэ
Тэргэл саран шиг гэрэл гийсэн
Тэнгэр хишигтэй эрчүүдээ дээдэлье юү...
 хэмээн  эрчүүдийн уяраагаад амжсандаа  урамшсан М.Отгонгэрэлийн дараагийн уран бүтээл юуны тухай байх  нь зарим нэгний хувьд хүлээлт үүсгээд авсан дуулдана билээ. 
П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна