Ёкозүна Харумафүжигийн цолны найр нижгэр боллоо

А.Тэлмэн
2012 оны 12-р сарын 14 -нд

Мэргэжлийн сүмогийн 70 дахь ёкозүна Харумафүжигийн цолны найр 2012 оны 12 дугаар сарын 9-нд Токио хотын “Окура” зочид буудалд болжээ. 1600 гаруй зочин хүрэлцэн ирсэн цолны найрын үеэр Харумафүжи ярихдаа “Энд ингээд зогсож байгаа минь төрүүлж өсгөсөн аав ээж, тусалж дэмжсэн дэвжээний эзэн, багш нар, та бүхний ач тус юм” гэжээ.  
Түүний цолны найранд ирсэн хамгийн хүндтэй зочин нь мэргэжлийн сүмогийн 68 дахь Их аварга Асашёорюү Д.Дагвадорж байлаа. Тэрбээр шинэхэн Ёкозүна Харумафүжид баяр хүргэн амжилт хүссэн байна. Тэрбээр өгүүлэхдээ “Би ч гэсэн ёкозүна цолтой анхны тэмцээндээ арав ялж байлаа. Хоёр дахь тэмцээнээс л жинхэнэ хүч чадал харагдана. Ирэх тэмцээнд л аварга уу, арслан уу гэдгийн ялгаа харагдана” гэв. Нэг зүйлийг онцлоход Ёкозүна Харумафүжигийн сүмогийн дээд цолд хүрсэн анхны башёдоо 9 давж, зургаа унасан гэсэн тийм ч таатай бус амжилт үзүүлсэн билээ.
Ирсэн зочид Ёкозүна Харумафүжигийн цаашдын барилдаанд их амжилт хүсчээ.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна