Дэлхийн адууны баярт 70 гаруй төлөөлөгчид оролцоно

А.Тэлмэн
2012 оны 12-р сарын 13 -нд

Сонгогдсон цагаасаа хойш гадаад харилцааны салбартаа ихээхэн анхаарал хандуулсаар ирсэн ММСУХ-ны энэ удаагийн удирдлагууд дэлхийн адууны баярыг эх орондоо хийхээр болжээ. Анх удаа  зохион байгуулагдах энэхүү арга хэмжээнд Дэлхийн морин уралдааны болон Азийн морин уралдааны холбооны гишүүн 70 гаруй орны 300-гаад зочид төлөөлөгчид  хүрэлцэн ирэх гэнэ. Монголд адууны яам байгуулагдсаны 750 жилийн ойн хүрээнд зохиогдож буй дэлхийн адууны баярын үеэр ирсэн зочид төлөөлөгчид өөрийн улсын адууны үүлдэр угшлын талаар илтгэл тавихын зэрэгцээ, монгол адууг дэлхийн адууны үүлдэрт бүртгэх аж. Энэхүү түүхэн үйл явдлын үеэр 3000 морь уралдлуулж, монгол адууг Геннисийн амжилтанд бүртгүүлнэ хэмээн ММСУХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн ярьсан юм.

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна